Jump to content

Баярсайханы Орхонбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Баярсайханы Орхонбаяр
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1998-07-01) 7 сарын 1, 1998 (27 настай)
Өндөр182 cм (6 фут 0 инч)
Жин120 кг (265 фунт)
Алдар цол
Бөхийн цолУлсын арслан
Улсын арслан2022
Улсын харцага2021
Улсын начин2019
Аймгийн арслан2018
Улсын наадмын барилдааны амжилт
Үзүүрлэсэн2 (2022, 2024)
Шөвгөрсөн6 (2019, 2020, 2022, 2023, 2024, 2025)
Шинэчлэгдсэн огноо: 2025-7-13

Баярсайханы Орхонбаяр (1998 оны 7-р сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн) - үндэсний бөхийн Улсын арслан цолтой бөх. 120 кг жинтэй, 182см өндөр.

"Боохой" хэмээх улсын арслан Д.Данзаны өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрээр дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарын найман бөхийн амжилтыг давтсан юм.

Тэрээр 2025 он 10 сарын 28-нд дэлгэцнээ гарсан Нетфликсийн Физикал: Ази цувралд Монголын багийн гишүүн болж оролцсон.[1]

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

2018 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.

2019 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Баярбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цолоо баталж "Хурц" чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]

2019 оны Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн. Тус жил аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол улсын арслан" цол хүртсэн.

2023 оны Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж чимэг нэмсэн.

2024 оны Ардын хувьсгалын 103 жилийн ойн Улсын Их баяр Наадамд аймгийн арслан Н.Баяржаргалаар дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан Т.Дармаажанцангаар зургаа, Улсын харцага Г.Ганхуягаар долоо, Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм даван үзүүрлэж "Үлэмж бадрах" чимэг нэмсэн.

2025 оны Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Хүрэлбаатараар дөрөв, аймгийн арслан Н.Баяржаргалаар тав давж "Улам нэмэх" чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Баярсайханы Орхонбаяр[2]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2025 Улс 512 Улсын Арслан 5 Улам Нэмэх
2024 Улс 512 Улсын Арслан 8 Үлэмж Бадрах
2023 Улс 512 Улсын Арслан 5 Өсөх Идэр
2022 Улс 1024 Улсын Харцага 9 Улсын Арслан
2021 Цуцлагдсан Улсын Начин Улсын Харцага Цолыг нөхөж олгосон.[3]
2020 Улс 512 Улсын Начин 5 Өсөх Идэр
2019 Улс 512 Аймгийн Арслан 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. Mallikarjuna, Krutika (29 October 2025). "Everything You Need to Know About the Reality Competition Series Physical: Asia". Netflix. Татаж авсан: 14 November 2025.
  2. "Баярсайханы Орхонбаяр". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
  3. Б.Орхонбаяр Монгол Улсын харцага цолтон боллоо