Цэдэвийн Содномдорж
Төрсөн он | 1986 он (35–36 настай) |
---|---|
Төрсөн газар |
Монгол улсын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Улсын арслан |
Дууддаг нутаг |
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум |
Цол ахисан он жил | |
Улсын арслан | 2017 |
Улсын харцага | 2011 |
Улсын начин | 2009 |
Аймгийн арслан | 2006 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (2017) |
Шөвгөрсөн |
7 (2009, 2011, 2015, 2016,2017,2018, 2019} |
2019-7-12-ны байдлаар мэдээлэв. |
Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь (ᠴᠡᠳᠥᠪ ᠊ᠤᠨ ᠰᠣᠳᠨᠠᠮᠳᠣᠷᠵᠢ)1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ. Түүний багш нь чөлөөт бөхийн ОУХМ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан, чөлөөт бөхийн "Женко" клубийг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Мөнхсүх юм. 2018 оны Улсан их баяр наадамд Улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн- гээр 5, Аймгийн арслан Амаржаргал-аар 6 давж, 7-ийн даваанд Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр-т баруун талдаа хавсруулж тун харамсалтайгаар улсын баяр наадмаа өндөрлүүлсэн.
Амжилт[засварлах | edit source]
- 2006 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
- 2007 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж Хурц чимэг
- 2009 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
- 2015 онд Улсын наадамд 6 давж цолоо баталж "Үнэн зоригт" чимэг хүртсэн
- Мөн онд даншигийн "өсөх идэр" начин цол хүртсэн
- 2016 оны гал бичин жилийн сар шинийн бөхийн барилдаанд түрүүлсэн
- 2016 оны улсын их баяр наадамд 6 давж харцага цолоо 3 дахь удаагаа баталж "Цогт гарамгай" чимэг хүртсэн
- 2016 онд Даншиг хүрээ цам наадамд 5 давж даншигийн өсөх идэр начин цолоо баталсан
- 2017 онд Улсын их баяр наадамд улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших оор 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн
- 2018 онд Улсын их баяр наадамд 6 давж "Үлэмж дэлгэрэх" чимэг хүртсэн.
- 2021 онд, 2019 оны Улсын их баяр наадмын 8 даваанд допингийн шинжилгээний улмаас амжилтыг хүчингүйд тооцсон улсын арслан Энхтөгсийн Оюунболдод өвдөг шороодсон тул 8 давсанаар тооцон "Үлэмж бадрах" чимэг хүртсэн.