Jump to content

Энхтөгсийн Оюунболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Энхтөгсийн Оюунболд
Төрсөн он1993 оны 3 сарын 14 (1993-03-14) (31 нас)
Төрсөн газарМонгол, Хэнтий, Өмнөдэлгэр
Алдар цол
Бөхийн цол'улсын арслан
Цол ахисан он жил
Улсын арслан2015
Улсын харцага2013
Аймгийн арслан2012
Сумын заан2011
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2015), (2019)
Шөвгөрсөн3 (2013, 2016, 2018(нөхөн олгосон))

Энхтөгсийн ОюунболдХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, үндэсний бөхийн улсын арслан.

Намтар

Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.[1][2]

Тэрээр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.

2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ.[3]

2019 оны Улсын Баяр Наадамд түрүүлж Монгол Улсын Аварга Цол хүртсэн. Тус баяр наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээгээр түүнээс хориотой бэлдмэл илэрсэн гэх дуулиан гарч, МҮБХ-ноос албан ёсоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг хараахан зарлаагүй байгаа ч Оюунболд өөрөө, түүний А сорьцоос сэргээш илэрсэн боловч шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэх мэдэгдэл хийгээд буй.

Үндэсний бөхийн амжилт

Энхтөгсийн Оюунболд[4]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Арслан Эрхээ хасуулсан.
2022 Улс 1024 Улсын Арслан Эрхээ хасуулсан.
2021 Цуцлагдсан Улсын Аварга Улсын Арслан 2019 онд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын аварга цолыг нь хураасан.[5]
2020 Улс 512 Улсын Аварга Өнжсөн
2019 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
2018 Улс 512 Улсын Арслан 4 Өсөх Идэр Аймгийн арслан Ц.Бямба-Очир сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.[6]
2017 Улс 512 Улсын Арслан 4
2016 Улс 1024 Улсын Арслан 7 Саруул Сайжрах
2015 Улс 512 Улсын Харцага 9 Улсын Арслан
2014 Улс 512 Улсын Харцага 3
2013 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Харцага


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Лавлах холбоос

  1. "Улсын харцага Оюунболдын 2013 оны ярилцлага". Archived from the original on 2019-08-18. Татаж авсан: 2015-07-13.
  2. "Улсын харцага Э.Оюунболд: Аварга болохыг мөрөөдөж аваргын мөрнөөс адис авсан". Archived from the original on 2016-03-04. Татаж авсан: 2015-07-13.
  3. "Залуу арслан, харцага мэндэлсэн монгол наадам". Archived from the original on 2015-07-17. Татаж авсан: 2015-07-13.
  4. "Энхтөгсийн Оюунболдын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
  5. Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулах зарлиг гарчээ
  6. Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд унасан бөхчүүдэд цол чимэг нөхөн олгов