Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй
Харагдац
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 6 сарын 25, 1981 |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын харцага |
| Улсын харцага | 2011 |
| Улсын начин | 2006 |
| Аймгийн арслан | 2002 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 0 |
| Үзүүрлэсэн | 0 |
| Шөвгөрсөн | 3 |
Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уугуул, үндэсний бөхийн улсын харцага юм. 2026 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдэг хүртсэн.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 2002 онд Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
- 2006 онд Улсын наадамд 5 давж Улсын начин цол
- 2010 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг
- 2011 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол тус тус хүртсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2006 | АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Л.Наранбаатараар дөрөв, улсын начин (улсын харцага) Д.Батболдоор тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. | 1024 |
| 2010 | АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Энхбатаар дөрөв, улсын начин (улсын арслан) Ц.Содномдоржоор тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 512 |
| 2011 | АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Н.Ганзоригоор дөрөв, улсын начин Л.Нямсүрэнгээр тав, аймгийн арслан (улсын начин) Б.Амарзаяагаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. | 1024 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2002 | Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Дамдинхүүгээр долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. | 128 |