Сонгино

Сонгино
Шар сонгино
Шар сонгино
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Monocots
Баг: Asparagales
Овог: Alliaceae
Төрөл: Allium
Зүйл: A. cepa
Латин нэр
Allium cepa
Карл Линней

Сонгино нь хүнсний ногооны нэг төрөл юм. Хүмүүс сонгино гэж сонсоход голдуу "цэцэрлэгийн сонгино" буюу "болцуут сонгино"-р (Allium cepa) төсөөлдөг. Сонгинын ихэнх зүйлүүд идэж болох ба голдуу болцуутай байдаг. Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хүнсний ногоо бөгөөд өдгөө дэлхийн ихэнх улс оронд согино оролцуулан хийх хоолны маш олон янзын жорууд бий болжээ. Сонгиныг түүхий, хөлдөөсөн, лаазалсан, хатааж нунтагласан, дарсан, хэрчсэн гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр худалдаалах болон хүнсэнд хэрэглэдэг. Төрөл хэлбэрээс шалтгаалж хурц, аагтай, зөөлөн, чихэрлэгдүү, халуун ногоотой гэх мэт амттай байна. Мөн сонгино нь эрүүл мэндэд тустай. Улаан сонгино нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба нянгийн ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестриныг цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

Галлерей[засварлах | кодоор засварлах]