Хорт хавдар
Хавдарыг 2 хуваадаг хорт хавдар хоргүй хавдаргэж анагаах ухаанд 2 хувааж үздэг.Хортой эд шинээр үүсэж бий болохыг анагаах ухаанд хорт хавдар гэж нэрлэдэг. Бүх эд эрхтэнд хавдар үүсэж болно. Хүний бие махбодь маш олон төрлийн эдээс тогтох бөгөөд ямар эдээс үүссэнээс шалтгаалаад хавдар янз бүр байдаг. Хүний биеийн аль нэг хэсгийн эс хяналтгүй өсөж, олширсноор хавдар үүснэ. Хорт хавдрыг өмөн гэдэг. Хавдрын үед эс ямар ч хяналтгүй үржиж, хуваагдан хэвийн эсийн оронд гаж эсүүд үүснэ. Эдгээр гаж эсүүд нь хэвийн эсийн өсөлт хөгжилтөд шаардлагатай цусан хангамж, тэжээлийн бодисыг булаалдан тэжээгдэж байдаг тул хүн жингээ хурдан алдаж эхэлнэ. Хавдрын эс биеийн бусад хэсгүүд рүү цусаар тархан, хэвийн эсүүдийг гэмтээж, шинэ гаж эсийн ургалтыг бий болгодог. Энэ үйл явцыг хавдрын үсэрхийлэл (метастаз) гэнэ. Хавдрын эс нь цус болон лимф буюу тунгалгийн урсгалаар дамжин биеийн бусад хэсгүүдэд тархдаг.
Хавдрын эс өсөж олшроход хүний дархлааны тогтолцоо гол үүрэг гүйцэтгэнэ. Дархлааны тогтолцоо хэвийн ажиллагаатай үед хавдрын эсийг илрүүлэн тусгаарлаж, устгаж байдаг. Дархлааны тогтолцоо ямар нэг шалтгааны улмаас гэмтсэн, тухайлбал дархлаа дутлын өвчнөөр өвдсөн, эрхтэн суулгасан, дархлаа дарангуйлах үйлчилгээтэй эм ууж байгаа зэрэг тохиолдолд хавдарт өртөх эрсдэл нэмэгдэнэ. Хавдрын төрөл бүр харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь уушгины хорт хавдар, хөхний хорт хавдар нь эсийн гарал үүсэл, эмчилгээгээрээ ялгаатай. Иймд хавдрын төрлөөс хамаарч өвчтөн бүрт өвөмөц эмчилгээ шаардлагатай байдаг.
Хорт хавдар нь үхэлд хүргэх аюултай.
Шалтгаан
[засварлах | кодоор засварлах]Дезоксирибонуклейны хүчлийн (ДНХ) бүтцийн өөрчлөлт нь хэвийн эсийг хавдрын эсэд хувиргадаг. Хавдрын мэдээллийг агуулсан энэхүү ДНХ нь удамшдаг. ДНХ-ийн бүтэц өөрчлөгдөхөд орчны хортой нөлөө, тухайлбал: химийн хорт бодисын үйлчлэл, цацраг туяа, вирус нөлөөлдөг. Хавдар маш олон янзын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлээс хамаарах бөгөөд онолын сонирхол татсан, судлагдаж буй асуудал юм.