Уушги
Уушги нь зүрх ба бусад эрхтний хамт цээжний хөндийд байрлах бөгөөд баруун уушги, зүүн уушги цээжний хөндийн 2 талд тус бүрдээ голтны гялтан, мөгөөрсөн ба гуурсан хоолой, судас зэрэгт дүүжлэгдэн тогтоно. Өрцний баруун доод талд нь элэгний баруун том хэсэг байрладаг учраас уушги түлхэгдэн дээшилж бага зэрэг дээр байрлана. Иймд баруун зүүн уушги нь хоорондоо харилцан адилгүй байна. Уушги нь ерөнхийдөө конус хэлбэртэй. Уушгины суурь өрцөн тал руу харж байдаг учраас өрцөн тал хүнхэр байрлалтай, элгэнд түлхэгдсэн төвгөр байрлалтай байдаг. Уушги дээшээ нарийвтар болсноор уушгины орой болно. Зүүн уушгины дотно гадаргууд хонхор байдаг ба доошилсоор зүрхний даралт бүхий хонхор болдог. Уушгины дотно гадаргууны дундаас дээхнэ уушгины үүд байх бөгөөд түүгээр гуурсан хоолой, цус, тунгалагийн судас, мэдрэлийн ширхгүүд орж гарч байдаг. Энэ нь уушгины уг юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Уушги – Энэ үгийг тайлбар толиос харна уу |