Гүсэмийн Жалаа
Харагдац
Гүсэмийн Жалаа (1949 оны 7 сарын 18-нд төрсөн) нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой бөх юм. Тэрээр 1976 оны Монреалийн олимпод жүдогийн хүнд жин буюу +93кг-ийн ангилалд зодоглож, шагналт 5-р байр эзэлсэн. 1977 оны улсын наадамд 5 даван шөвгөрч, начин цол хүртжээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1977 | АХ-ын 56 жилийн ойн баяр наадамд улсын арслан Г.Дэмүүлээр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 1975 | Дундговь аймгийн баяр наадамд улсын харцага И.Ламаажаваар долоо даван түрүүлсэн. | 128 |
| 1983 | Архангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Ч.Содбаатараар долоо даван түрүүлсэн. | 128 |
Жүдо
[засварлах | кодоор засварлах]Жалаа 1976, 1980 онд 2 удаа зуны олимпод оролцсон.