Гэлэгжамцын Батбаяр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Гэлэгжамцын Батбаяр нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх.

Амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
2001 АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд улсын харцага Б.Жавхлантөгсөөр дөрөв, улсын заан Д.Хишигдоржоор тав, аймгийн арслан (улсын начин) Да.Батбаяраар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 1024
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1998 Архангай аймгийн баяр наадамд аймгийн заан В.Мишигдоржоор долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128
1999 Архангай аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Мөнхдалайгаар долоо даван түрүүлсэн. 128
2002 Архангай аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Х.Оргилсайханд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128