Халгай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Халгай
Халгайн өргөст иш
Халгайн эртний дурслэл зураг Urtica dioica 1885
Халгайд түлэгдсэн хүний арьсны шинж тэмдэг

Халгай (лат. Urtica dioica, англ. nettle, stinging nettle) нь дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал юм. Халгай нь дотроо таван дэд төрөлтэй. Халгайг эртнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсний зориулалтаар ашиглаж иржээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британичууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар эх сурвалжид өгүүлдэг.

Халгайг бэлдэх арга[засварлах | edit source]

Хог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.