Мишкагийн Батжаргал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Мишкагийн Батжаргал нь Архангай аймгийн Булган сумын харьяат. Үндэсний бөхийн улсын харцага цолтой бөх юм.

Барилдааны амжилт[засварлах | edit source]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | edit source]

1. Шөвгөрсөн амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2006 АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Сайнбаяраар дөрөв, улсын харцага Э.Батбаатараар тав, улсын гарьд Б.Гантогтохоор зургаа давж шөвгөрөн " Монгол улсын харцага " цолыг хүртсэн. 1024

2. Дөрөв давсан амжилт

Он Амжилт Бөхийн тоо
2002 АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд улсын заан Ж.Ганболдоор дөрөв давж тавын даваанд улсын заан Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | edit source]

Он Амжилт Бөхийн тоо
1998 Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2003 Бүх цэргийн баяр наадамд аймгийн заан Ж.Гансүхээр долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн 128

Бөхийн удам[засварлах | edit source]

Улсын харцага М.Батжаргалын аав нь Булган сумандаа долоо, гадны сумдад хоёр түрүүлсэн сумын начин цолтой бөх. Мөн М.Батжаргалын аав С.Мишкагийн өвөө нь улсын гарьд Д.Рагчаагийн өвөөтэй ах дүү, ээж нь улсын арслан Р.Пүрэвдагвын эмээтэй эгч, дүүсийн хүүхдүүд юм. Улсын харцага М.Батжаргалын төрсөн ах нар нь сумын заан цолтой М.Буянтогтох, М.Баттогтох нар бол төрсөн дүү нь улсын начин М.Бат-Отгон юм.