Jump to content

Шагдарын Нацагдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шагдарын Нацагдорж (Сайн ноён хан аймгийн Далайчойнхор Вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахир сумын 1-р багийн нутаг Харз гэдэг газар 1944 оны 10-р сарын 15-нд төрсөн) -Монгол улсын Гавьяат хуульч, хошууч генерал.

Тэрээр Бямбын Шагдарын отгон хүү болон 1944 онд Архангай аймагт төрсөн.

1952-1962 онд бага дунд сургууль,

1962-1967 онд Зөвлөлт Холбоот Улсад инженер-эдийн засгийн дээд сургууль, 1979-1981 онд ЗХУКН-ын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг суралцаж дүүргэсэн. 1967 оноос НАХЯ-ны Улсыг аюулаас хамгаалах байгуулагад төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг хэлтэс, газрын даргаар 1984 хүртэл ажилласан.

1984-1990 онд БНМАУ-ын НАХЯ-ны 3-р газрын /өнөөгийн Төрийн тусгай хамгаалалтын газар/ даргаар ажилласан.

1990-1994 онд Засгийн газарт референт, 1994-1997 онд ОХУ-д суугаа ЭСЯ-нд консулын хэлтсийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан.

Төрийн тусгай албанд идэвхи зүтгэл бүтээлтэй ажилласан тул Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жил, Ардын цэргийн болон УАХБ-ын 50, 60 жил, Халх голын ялалтын одон медалиуд, ЗХУ, ОХУ, Польш, Куба улсын медалиудаар шагнагдсан байна. Хүндэт “Чекист” Хошууч генерал цолоор шагнагдсан. Сүүлд 2018 онд Монгол улсын Гавьяат хуульч цол хүртсэн байна.