Хөлөнбуйр сум
Хөлөнбуйр сум
ᠬᠥᠯᠦᠨᠪᠦ᠋ᠢᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорнод |
Сумын төв | Баян |
Газар нутаг | |
• Нийт | 3,773 км2 (1,457 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 1,957 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 21150 |
Хөлөнбуйр (ᠬᠥᠯᠦᠨᠪᠣᠶᠢᠷ) — Монгол улсын Дорнод аймгийн сум.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгаас 89.1 мянган толгой малтай 256 өрхийн 997 хүн ам 1945 онд нүүдэллэн ирж, Чойбалсан хотын Хөлөнбуйр сум нэртэйгээр байгуулагдсан. Мөн 1956 онд тус аймгийн Түмэндэлгэр сумаас 30 гаруй мянган толгой мал бүхий 70 өрхийн 220 хүн ам нэмэгдэн ирж сум өргөжсөнөөр засаг захиргааны 3 нэгжтэй болсон. Тухайн үеийн нам засгийн бодлого шийдвэрээр тус сумын иргэд нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаж "Шинэ-зам”, "Баянцагаан”, "Оч”, "Баян-Өлзийт” зэрэг нэртэйгээр зохион байгуулагдаж байв. 1992 онд нэгдэл үйл ажиллагаагаа зогсоож, 22.9 сая төгрөгийн хөрөнгийг 836 гишүүддээ хувьчлан өгч, сумаараа хувийн аж ахуйтан болцгоож байв.
Тус сумын засаг захиргааны төв байгууллага нь 1945 онд Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, 1955 онд "Шинэ-зам” нэгдэл, 1992 оны 10 дугаар сарын 1-нээс Засаг даргын Тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.