Халх гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
BW
Халх гол
Эх Их Хянган
Адаг Буйр нуур
Усаа цуглуулдаг орнууд Монгол улс Монгол
Байршил

Монгол улс Монгол

Mn flag dornod aimag 2001.svg Дорнод

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Өвөр Монгол
Урт 233 км
Эхийн өндөр 1443 м
Адгийн өндөр 583 м
Урсац -дундаж 25 м³/с
Ус цуглуулах талбай 17.000
Голын систем Амар мөрөн

Халх гол буюу Халхын гол нь Евразийн зүүн хойд хэсгээр урсах гол бөгөөд Монгол Улсын зүүн хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн хойд хэсгээр урсана. Голын баруун эрэг нь зүүн эргээсээ өндөр тул зүүн талаас нь харахад хана хэрэм мэт халхалж харагддагаас ийм нэртэй болжээ.

233 км урттай. Усаа цуглуулах талбай нь 17,000 км². Их Хянганы нурууны далайн түвшнээс дээш 1443 метр өндөрт өргөгдсөн газраас эх авч, Хөлөнбуйр хотын нутгаар урсаад Монгол улсад орж, Дорнод аймгийн Халхгол сумын нутгаар урсч байгаад хоёр орны хилийн шугамыг тодорхойлон тахиралдан урссаар Буйр нуурт цутгана. Халх голд Хайлаастын гол цутгадаг.

Төгсгөл хэсэг нь хоёр салаалдаг бөгөөд нэг нь Буйр нуурын баруун хойд хэсэгт цутган, яг хойд талаас нь Орчун гол урсан гарч Далай нуурт цутгана. Харин нөгөө нь Шарилжийн гол гэгдэх бөгөөд Буйр нуурт цутгалгүй шууд Орчун голд нийлдэг байна.

Халх голын орчимд 1939 онд Япон, Манж-гогийн тал болон ЗХУ, Монголын хооронд дайн гарч байсан билээ.

Эшлэл[засварлах | edit source]

]