Jump to content

Их Хянган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Их Хянганы нуруу-с чиглүүлэгдэв)
Их Хянган
Map
Хамгийн өндөр цэг
Өндөр2,035 м (6,677 фут)

Их Хянганы нуруу (хялбаршуулсан Хятад: 大兴安岭; уламжлалт Хятад: 大興安嶺 пиньинь: Dà Xīng'ānlǐng; Манж: Amba Hinggan), бол БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүүн талаар зонхилон байх галт уулын тогтоцтой уулын нуруу юм. Монгол Улсын Дорнод, Сүхбаатар аймгийн нутгуудад мөн салбар уулс нь бий. Их Хянганы нуруу уртаараа 1,200 км газар сунан өргөнөөрөө 400 км тогтсон Манжуурын болон Монголын тал газрыг хооронд нь заагласан зүүн хойноос баруун урагшаа сунаглан оршдог байна.

Бага Хянганы нуруу Их Хянганаас зүүн хойш байна.

Дунджаар 1,200-1,300 метрийн өндөртэй, хамгийн өндөр оргил Хуанганшань -2,034 метрийн өндөртэй. Их Хянганы нуруу нь урд хэсгээсээ (97 км) илүү хойд хэсэгтээ (306 км) өргөн байдаг.

Нуруу нь өтгөн ойгоор бүрхэгдсэн байдаг: хойд цайвар шилмүүст тайга аажмаар өмнө зүг рүү шилмүүст өргөн навчит ой болж хувирдаг.

Их Хянганы умард хэсэг олон жилийн цэвдэгээс улбаалж намаг ихтэй болсон байна. Их Хянганы баруун хэсэг Төв азиас салхиар нүүсэн элсэрхэг болжээ.

"Рашаан" галт уул нь нурууны нутаг дэвсгэр дээр байрладаг.

1945 оны 8-9 дүгээр сард "ЗХУ-Японы дайн" буюу "Чөлөөлөх дайн"-ы талбар болсон түүхтэй юм.

 Commons: Их Хянган – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ уулын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.