Jump to content

Ялу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ялу

сав газрын зураг
Олон нэр
хятад1 鸭绿江 [ялүжян]
солонгос압록강 [амнуггань]
1 манж хэлний «ялу» үгээс эх авсан
Ялу голын гүүр

Ялу буюу АмнугУмард Солонгос-Хятад хоёр улсын хилээр урсдаг гол юм.

Пэгдү уулын далайн түвшнээс дээш 2500 м өндрөөс эх авч баруун зүгт 793 км урсаж Шар тэнгисийн хэсэг Солонгосын буланд цутгадаг. Ингэхдээ Хятадын Линьжян, Даньдун, Умар Солонгосын Хесань, Шинийжү хотуудаар дайрна. Сав газрын талбай — 30,000 км². Чанжин, Хочон, Ай зэрэг гол цутгадаг. Ялу гол Хесань орчим 1 метр, Шар тэнгист цутгах адагтаа 2.5 м гүнзгий байна.

Ялу гол дээр 205 арал байна. 1962 онд хоёр улс хилээ тогтон баталгаажуулж, ямар яс үндэсний ард түмний суудгаар нь хуваан авахад 127 нь Умар Солонгост, 78 нь Хятадад харьяалагджээ. Ялу голд шувуу ажиглах аялал жуулчлал хөгжсөн.

Когурё улсын эрт цагт Ялу голын эргээр хэд хэдэн хот балгас үүсгэн байсан.

1388 онд Ялу голын Вихуа арал дээр байхдаа И Сонге жанжин (Чусоний Тэжу ван) цэргээ Кэсон руу буцаах шийдвэр гаргаснаар төр эргэж, Ван овогтны Гуулин улсын үеийг дуусгаж И овогтны Чусонь улсыг байгуулж байв.

Ялу гол дээр дараах байлдаан өрнөсөн:

  • Япон-Манжийн дайны Ялу голын тулалдаан (1894 он)
  • Орос-Японы дайны Ялу голын тулалдаан (1904 он)

Японы харьяанд (1910–1945) байхад голын эргийн Солонгосын тал аж үйлдвэржиж тухайн үеийн Солонгос дахь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 20%-ийг гаргаж байв.

Солонгосын дайны үед (1950-1953) НҮБ-ын цэрэг болон Хятадын тал гол дээр мөргөлдөж олон гүүр сүйдэж байжээ.

Ялу гол дээрх 850 м урт, 106 м өндөр Сүпүн УЦС-ын далан нь Ази тивд хамгийн том нь юм. Далангаас үүссэн хиймэл нүүрийг Сүпүн нүүр хэмээдэг. Хятад-Умар Солонгос хоёр улс хувааж ашигладаг.

Голыг мөн тээвэр, ойн аж ахуйд хэрэглэнэ. Нутгийн иргэд голоос загас шүүрддэг.

 Commons: Ялу гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан