Когурё

Когурё (Курё)
高句麗 (Солонгос) (Ханжа)
고구려 (Хангыл)
高麗 (Солонгос) (Ханжа)
고려 (Хангыл)

句麗 (Эртний Солонгос)
Иел: Kwulye (ШЛ: Guryeo)
IPA-Тэмдэглэл: (ɡuɾ.jʌ̹)
Солонгос үсэг: (구려)

МЭӨ 37[a]–МЭ 668
Уриа: 천제지자 (천제의 자손)
天帝之子
"Бурхны хүү"[2]
Когурё (Курё)(МЭ 476)
Когурё (Курё)(МЭ 476)
ТөлөвХаант улс/Эзэнт гүрэн
НийслэлЧулбунь
(МЭӨ 37 – МЭ 3)

Күннэ
(3–427)

Пёнъян
(427–668)
Нийтлэг хэлКогурё (Солонгос),
Сонгодог Хятад (бичгийн)
Шашин
Буддизм (Төрийн шашин: МЭ 372),
Күнзийн сургаал,[3]
Бомбо,
Бөө мөргөл
Төр засагХаант засаг
Хаан/Тевон 
• 37–19 BC
Донмёнсён (анхны)
• 391–413
Куаньгэтү
• 413–491
Чаньсү
• 590–618
Ёнган
• 642–668
Божань (сүүлчийн)
Их Ерөнхий Сайд 
• 642–665
Ён Кемосун (анхны)
• 666–668
Ён Намгён (сүүлчийн)
Хууль тогтоох байгууллагаЧега Зөвлөл
Түүхэн эринЭртний
• Үүсгэн байгуулагдсан
МЭӨ 37[a]
372
• Их Куаньгэтүгийн байлдан дагуулалт
391–413
598–614
645–668
• Пёньяны уналт
МЭ 668
Хүн ам
• 7-р зуун[4]
барагцаагаар 3,500,000 (697,000 өрх)
Өмнө нь
Дараа нь
Пүё
Нэгдсэн Шилла
Бохай
ӨнөөдөрУмард Солонгос
Өмнөд Солонгос
Хятад
Монгол
Орос
Когурё (Солонгос: 고구려)
Курё (Солонгос: 고려)
Умард Солонгосын Пёньянд Донмёнсён хааны бунхан дахь Донмёнсёны хөшөө. (Солонгосын баатар гэдгээрээ алдартай.)
Korean name
Хангыл
고구려
Ханжа
高句麗
Шинэ латинчлалGoguryeo
Маккьюн–РайшауэрKoguryŏ
IPAЗагвар:IPA-ko
Өөр солонгос нэр
Хангыл
고려
Ханжа
高麗
Шинэ латинчлалGoryeo
Маккьюн–РайшауэрKoryŏ
IPAЗагвар:IPA-ko
Эртний Солонгос
Хангыл
구려[5][6]
Ханжа
句麗
Шинэ латинчлалGuryeo
Маккьюн–РайшауэрKuryŏ
IPAЗагвар:IPA-ko

Когурё — МЭӨ 37-НТ 668 онд Солонгос, Манжуурт оршин тогтнож байсан, солонгос угсаатны улс байв.

Когурё нь Солонгосын хойгийн умард хэсэг, Манжуурын өмнөд хэсэгт оршин байсан. Пүё улсын агь Жүмун Чулбуньд ирж суугаад Когурё улсыг байгуулж Донмёнсён ван гэгджээ. Нийслэл Күннэ нь өнөөгийнхөөр Хятад улсын Гирин мужийн Жиань хотын нутагт байжээ. Пэгжэ, Шилла, Когурё гурван улс зэрэгцэн оршсоныг Солонгосын түүхэнд «гурван улсын үе» хэмээдэг. Пэгжэгийн вангийн ураг Кугурёгаас үүссэн домогтой. Пёнъян 427 оноос Когурёгийн нийслэл болсон.

Когурё хөрш зэргэлдээх хятадын Хань, Цао Вэй, Сүй, Тан зэрэг улстай дайтаж байсан. Когурё цэрэг зэвсгийн хүчээр Солонгосын нөгөө хоёр улсаас хүчирхэг байсан бөгөөд 5-р зуунд Куангэтү вангийн үед кидан, мохэг түрж газар нутгаа тэлж байв. Дараа нь дотоодын тэмцэл, гадаадын дайнаас доройтон 668 онд Тан-Шиллагийн холбоот цэрэгт эзлэгдэн мөхжээ.

Кужусоний дараа тогтсон томоохон улс Когурёг өвөг солонгос хэлтэн байсан гэдэг. 372 онд буддын шашинд орсон.

Когурёг мөхсөний дараа сэргээх оролдлого гарч Бохай, Тэбун, Гуулин (Курё) улс байгуулагджээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

НТӨ 1-р зуун: Жүмунгийн домог[засварлах | кодоор засварлах]

4-р зууны дурсгал болох Куангэтугийн гэрэлт хөшөө болон Самгүгсаги түүхэн сударт бичсэнээр Когурёгийн анхны ван, өвөг нь Донмёнсён байсан гэжээ. Донмёнсёныг Пүё улсын вангийн ордонд өссөн хэдий ч төрсөн эцэг Хэмүсу, төрсөн эх нь Юхуа гэсэн. Юхуа дагина Хэмүсү гэх хүнээс жирэмсэн болоод лусын эзэн Хабэг эцэгтээ хөөгдөн Пүёгийн Кымуагийн хатан болсон ажээ.

Когурёгийн булшнаас олдсон домгийн дүрс Сарны дагина

Мөн сурвалжид Жүмун өсч том болоод мэргэн харваач болж Кымуагийн бусад хөвүүд атаархан түүнийг хөөсөн гэнэ. Жүмун Дорно Пүёгоос хөөгдөн дагалдагч нарын хамт Чулбуньд ирж, нутгийн баян Ёнтабалын охин Сусонутай гэрлэн Когурё улсыг үндэслэн байгуулав. Жүмунгийн анхны эхнэрээс төрсөн Юри Когурёгийн дараагийн ван болж, Сусонугаас төрсөн Уньжу өмнө зүг одож Пэгжэ улсыг байгуулсан гэж өгүүлжээ.

Жүмун НТӨ 36 онд Бирю, НТӨ 28 онд Умар Угжог байлдан дагуулжээ.

1-2-р зуун: Төр улсын шинж[засварлах | кодоор засварлах]

Когурё Ялу, Түмэн гол, Манжуурын өмнөд хэсэг, Солонгосын умард хэсгийн уулархаг нутгаар төвлөж байв. НТ 53-146 онд 93 жил төр барьсан гэх Тэжу вангийн үед газар нутгаа тэлж аймгийн шинжээс дэвшиж улсын шинжтэй болжээ. Тэжу ван Угжо, Тунъе зэрэг аймгийг байлдан дагуулсан ба хамтдаа Хань улсын Солонгос, Ляодун дахь Лелан, Шюаньтү муж рүү довтолж хятадын нөлөөг бууруулжээ.

3-4-р зуун: Ялагдал ба сорилт[засварлах | кодоор засварлах]

Хань улсыг мөхсөний дараа Солонгос, Ляодун дахь дөрвөн муж нь нэгдсэн удирдлагагүй хувь хувиа сахин сууж байв. Когурё 220 онд Хятадад үүсэн байгуулагдсан Цао Вэй улстай холбоолон Хань улсын дээрх дөрвөн мужийг довтлов. Ляодунг Вэй улс эзэлж 244 оноос Когурё-Вэй хоорондоо байлдахад Вэйн цэрэг Когурёгийн нийслэлийг сүйрүүлсэн бөгөөд 259 онд мөн Вэй улсад ихээр цохигдов.

Буддын баримал

70 жилд Когурё Хуанбу дахь нийслэлээ дахин босгож авч Ляодун дахь Лелан, Шюаньтү муж руу дахин довтолсон ба 313 онд сүүлийн үлдэгдлийг бүрэн эзлэн газар нутгаа тэлж, Солонгосын хойгийн умард хэсэг дэх хятадын 400 жилийн оршин тогтнолыг зайлуулав.

4-р зуунд өвөг монгол сяньби хаяа залган оршсон ба 342 онд Түрүү Янь улсын мужун сяньби цэрэг Когурёгийн нийслэлийг довтлон сүйрүүлж, хатад зэрэг 50000 хүн олзлон боолчлож, Кугүгуонь ван дутаан амь гарав. 346 онд сяньбийн довтолгоонд түрэгдсэн Пүёгийнхэн Когурё руу ихээр нүүж ирэв. 371 онд Пэгжэгийн Кынчугу ван Кугүгуонь ванг Чиянгийн тулалдаанд алж, Пёнъянг эзэлжээ.

Сусүрим ван ор залгаж төр улс, олон овгийн амар байдлыг эргэн авчрав. Шинэ хууль цааз тогтоож, 372 онд буддын шашныг улсын шашин болгон авав. Түүний төр, цэргийн шинэчлэлтийн суурин дээр ач хүү Куангэту нь Когурёгийн газар нутгийг өргөтгөжээ.

5-р зуун: Куангэту ба оргил үе[засварлах | кодоор засварлах]

Когурёгийн вангийн бунхан. Күннэ (өнөөгийн Хятад, Жиань)

391-413 онд төр барьсан Куангэту, түүний хүү Чансүгийн үед Когурё түүхэндээ хамгийн их хүчирхэгжжээ. Куангэту цэргийн хүчээр Солонгос, Манжуур, Өвөр Монголд байсан 64 хот балгас, 1400 сууринг байлдан эзэлжээ. Ляодун дахь сяньбийн Хожуу Яниас газар тасдаж, Жужантай байлдаж, Пүёгийн ихэнхийг дагаар оруулж, өвөг тунгус Сушэнийг ихээр байлдан дагуулав. Өмнө зүгт Пэгжэ, Каяг дийлж, Шиллаг хараат болгосон.

413-491 онд хаанчилсан Чансү ван 427 онд нийслэлийг Пёнъянд шилжүүлж, соёл эдийн засгийг хөгжүүлэв. Чансү эцгийн адил өвөг монгол, өвөг тунгустай Манжуурт байлдан дийлж байв. Пэгжэ, Шиллагийн газраас ихийг булаан авав. Чансү улсын нэрийг Когурёгээс «Курё» болгосон. Гэхдээ өдгөө энэ улсыг хожмын Курёгоос ялгаж Когурё гэдэг. Мүнжа вангийн үед Пүёг бүрэн байлдан дагуулж Шилла, Пэгжэ, мохэ, киданд нөлөөтэй байв.

6-7-р зуун: Зөрчил, дайн, мөхөл[засварлах | кодоор засварлах]

Когурё 6-р зуунд оргилдоо хүрсэн ч хүчин буурч эхлэв. Аньжан ван алагдаж, дүү Аньвонь ор залгав. Дараа нь 8 настай Янвонь ван болов. Когурёгийн дотооддоо тэмцэлдэж байх 550-аад онд умард нутгийн хот балгасыг Түрэгийн хаант улс довтлон эзэлж байв. Ноёдын тэмцэл өрнөж байхад Пэгжэ, Шилла хоёр холбоолж 551 онд Хань мөрний хөндийг эзлэн авав. Хятадын Сүй улсын газар нутгаа тэлэх бодлогод Когурё саад болов. 598 онд Когурё Ляошиг довтолжээ. Сүй улс 612 онд Когурё руу 1000 түмэн цэргээр довтолсон боловч Когурёгийн Ыльжи Мүньдог жанжны арганд орж бүх цэрэг, нэр хүндээ алдаж олон улс болон задарчээ.

645 он. Тангийн Когурё руу довтолсон эхний аян дайн

642 онд өөрийг нь алахаас урьтан Ёнь Гэсумүнь жанжин Ённэ ванг хороож төр эргүүлэн Ённэгийн үеэлийг Пужан ван хэмээн өргөмжлөн өөрөө далдаас удирджээ. Когурё-Пэгжэ 643 онд холбоолоход 644 онд Тан-Шилла холбоолж Когурёгийн эсрэг аян дайн үүсгэж, 645-648 онд жил дараалан Ляодун дахь Когурёгийн цайз хэрэм рүү довтлов. Тангийн Тайзун хаан Сүй улсын Ян хааныг үгүй хийсэн Когурёг эзлэх хүсэл өвөртөлсөн ч амьддаа харж чадалгүй 649 онд нас баржээ. Шилла-Тангийн холбоотон 660 онд Пэгжэг байлдан дагуулж Когурё руу илдээ далайв.

662 онд ялалт байгуулсан ч Ёнь Гэсумүнь 666 онд өвчнөөр нас барав. Залгамжлалын төлөө дотоодын тэмцэл явагдаж байсан 667 онд Тангийн цэрэг Ляо мөрнийг гатлан 668 онд Когурёгийн умард хилийн хотуудыг эзлэв. Намар нь Ялу голыг гатлан Шиллагийн хамтаар Пёнъянг бүсэлжээ.

Ёнь Намсань Пужан вангийн хамтаар бууж өгч Ёнь Намгёнь байлдан тэмцээд эцсийн мөчид амиа хоролжээ. Когурё улсын мөхөл энэ байж Тан улс газар нутгийг нь нэгтгэн авчээ. Тан улс Шью Рөнгүй амбан жанжин томилж, Когурёгийн хүн ардаас Дотор газар луу ажил хийлгэхээр заримыг нүүлгэжээ. Шилла Когурёгийн нутгийг эзэрхэхийг хүсч 670-676 онд Шилла-Тан дайтжээ. Тэдун голоор хил тогтож Когурёгийн өмнөд хагас Нэгдсэн Шиллагийн харьяанд оров.

Дахин сэргээх оролдлого[засварлах | кодоор засварлах]

668 онд Когурё улс эзлэгдэн мөхөхөд цэрэг ард Тан-Шиллагийн эсрэг босч Когурёг сэргээн байгуулах хөдөлгөөн өрнөжээ. Тан Пужан ванг Ляодунгийн мужийн амбан жанжингаар томилоход Пужан Тангийн эсрэг бослогыг дэмжиж буруудаад Сычуань руу цөлөгдөж нас эцэслэжээ.

Хятадад Ань Лушаны бослого гарахад Пужангийн үр хойч Тан улсаас тусгаарлахаар оролдож байв. Когурёгийн жанжин байсан Тэ Жу-ён хуучин Когурёгийн умард нутгийг харьяандаа оруулж Их Жинь улсыг үндэслэсэн нь түүхэнд Бохай улс (698–926) хэмээн бичигджээ.

901 онд Хожуу Шиллагийн эсрэг боссон Гүн Е жанжин Солонгосын хойгийн төв хэсэгт Хожуу Когурё улс буюу Тэбунг (901–918) үндэслэн ч удалгүй Ван Гонь төр эргүүлж Курё буюу Гуулин улсыг үндэслэжээ. Ван Гонь хуучнаар Когурё нутгийн хүн байсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Goguryeo Kingdom – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Panorama of the Democratic People's Republic of Korea". Ministry of Foreign Affairs DPRK. Archived from the original on 17 May 2021. Retrieved 19 January 2022.
  2. 昔始祖鄒牟王之創基也, 出自北夫餘, 天帝之子, 母河伯女郞. 剖卵降世, 生而有聖□□□□. □命駕, 巡幸南下, 路由夫餘奄利大水. 王臨津言曰, 我是皇天之子, 母河伯女郞, 鄒牟王. 爲我連葭浮龜, 應聲卽爲連葭浮龜. 然後造渡, 於沸流谷忽本西, 城山上而建都焉. 不樂世位, 因遣黃龍來下迎王. 王於忽本東罡, 履龍頁昇天.顧命世子儒留王, 以道興治, 大朱留王紹承基業. , 국사편찬위원회〔사료 2-2-01〕 광개토대왕비 소재 주몽 신화
  3. "Koguryo", Encyclopædia Britannica, <https://www.britannica.com/EBchecked/topic/321038/Koguryo> (retrieved on June 27, 2017)
  4. 조상헌 (1997). 고구려 인구에 관한 시론.
  5. 《汉书·地理志》:玄菟、乐浪,武帝时置,皆朝鲜、濊貉、句骊蛮夷。
  6. 《享太庙乐章·钧天舞》:高皇迈道,端拱无为。化怀獯鬻,兵赋勾骊。


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found