Дотор газар
Дотор газар бол газар нутгийн түүхэн нэр бөгөөд Хятад оронд олон үндэстэн оршин байсаар ирсэн бөгөөд үүнээс яг хятад үндэстний төрөлх нутгийг нь бусад үндэстний төрөлх нутгаас ялгаж тэмдэглэж ирсэн хэрэг юм. Энэ нь тэдгээр үндэстний хэл соёл, засаг захиргааны хуваарийн ялгамжтай байдлаар илэрхийлэгддэг байснаас хамаарчээ. Цаг хугацааны хувьд энэхүү ойлголт нь өөр өөр байсан ба жишээлбэл эртний Хань улсын оршин тогтносон нутаг буюу Шар мөрний сав газар, Төв Хятадын тэгш өндөрлөгийг хэлэх нь байдаг бол манж Чин улсын үед Арван найман мужийг үүнд хамааруулдаг. Дотор газрын хамрах хүрээ нь явцуу утгаараа Хятад-тай ижил.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Олон салангид улс байсны эцэст НТӨ 221 онд Цинь улс нь анх "хятад үндэстний нэгдсэн улс" болон тогтсон. Энэ нь хятад үндэстний мандсан өлгий нутаг буюу Дотор газар байв. Түүхийн явцад хятад үндэстэн эргэн тойрны үндэстэнтэй олон хүрээнд харилцаж, ижилсэл явагджээ. Тухайлбал хятад үндэстний Хань улс (НТӨ 202-НТ 220), Тан улс (618–907) нь гадагш байлдан дагуулал хийж харьяа нутгаа тэлж байсан бол, монгол үндэстний Юань улс (1270-1368), манж үндэстэн үндэстний Чин улс (1636-1911) зэрэг нь эсрэгээрээ Дотор газрыг эзлэн дагуулж харьяандаа оруулж байв. Мин улс (1368-1644)-ын үед 13 мужийг оруулаад бүгд 15 нутгийг төвөөд захирах нутаг гээд төв засгийн газраас шууд хамаардаг байжээ. Чин улсын үед энэхүү нутаг нь эхлээд 18 муж, дараа нь 22 болгож өргөтгөж байв. Эдгээр шууд харьяа нутагт нь эхлээд Манжуур, Монгол, Шинжаан, Тайвань, Төвөд багтдаггүй байв. Манж улсын төгсгөлд Манжуурыг Фэнтянь (одоогийн Ляонин), Гирин, Хармөрөн гурван муж болгож хуваасан бөгөөд Хөхнуур, Төвөд, Өвөр Монгол, Ар Монголыг мөн шууд харъяа муж болгохоор хэлэлцсэн боловч хэрэгжилгүйгээр 1912 онд төр эргэсэн.
Хятадын Арван найман муж | |||
---|---|---|---|
Нэр | Нэр | Нэр | |
Аньхүй | Хүнань | Гуйжоу | |
Жөжян | Ганьсү | Шаньси | |
Жили | Жянсү | Шаньдун | |
Фужянь | Жянши | Шэньси | |
Хөнань | Гуандун | Сычуань | |
Хөбэй | Гуанши | Юньнань | |
Чин улсын сүүл үед нэмэгдсэн муж | |||
Фэнтянь | Хармөрөн | Гирин | Шинжаан |
Хэдий зарим хувьсгалчид 18 од бүхий далбаа ашиглаж улс байгуулахыг зорьж байсан бол Дундад Иргэн Улс хуучин Чин улсын газар нутгийг хамтаар нь байлгах "5 үндэстэн нэг улсад" гэсэн зарчим гаргаж хятад, манж, монгол, муслим (уйгур, хуй гэх мэт), төвөд үндэстнүүд нэг улсад байна гээд таван хөндлөн өнгөт далбааг залжээ. 1949 онд байгуулагдсан өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс энэ санааг үргэлжлүүлэн шар өнгө бүхий таван ширхэг «таван өнгийн туг»-т бүхий далбаа ашигладаг.[1] Аль аль үндэстэн нь дотроо байгаа тул үзэл санаа хэвээр бөгөөд харин газар нутгийн тал дээр бол өөрчлөлт орж Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Тува орон Орос улсын бүрэлдэхүүнд орсон бол Тайвань бодитоор тусгаар тогтносон гэхдээ маргаантай байдалтай байна.
Төвөд болон Ар Монгол нь тусгаар тогтнолоо зарлаж тусдаа оршсоны дараа ДИУ Өвөр Монголыг мужууд болгон хуваасан ба өдгөө БНХАУ-ын харъяанд Өвөр Монголын Өөртөө Засах Орон болсон. Төвөдийг сүүлд БНХАУ эзлэн авч Төвөдийн өөртөө засах орон болгосон. Өнөөгийн БНХАУ-д Чин улсын үеийнхтэй харьцуулвал мужуудад өөрчлөлт орсон. Тухайлбал Бээжин, Тяньжинь хотууд Хөбэй мужаас тусдаа гарсан. Чунчин хот Сычуань мужаас тусдаа гарсан, Ганьсү мужаас Ниншя - Хотонгийн өөртөө засах орон тусдаа гарсан, Гуандунгаас Хайнань тусдаа гарчээ. Гуанши муж одоо Гуанши - Жуангийн өөртөө засах орон болсон. Чин улсын сүүл үед нэмэгдсэн Шинжаан муж одоо Шиньжян - Уйгурын өөртөө засах орон болсон. Манжуурын гурван муж хил нь жаахан хөдөлсөн боловч үндсэндээ хэвээрээ Фэнтянь мужийн нэр Ляонин болж өөрчлөгдсөн.
Хэл угсаа
[засварлах | кодоор засварлах]Дотор газарт үндсэндээ хятад хэлээр хэлэлцэх хятад үндэстэн амьдардаг нэг соёл голлосон нутаг юм. Хэдий хятад үндэстэн голлодог гэх боловч баруун өмнө зүгийн Юньнань, Гуанши, Гуйжоу зэрэг мужуудад жуан, мяо, буи зэрэг зэргэлдээх улсын хүмүүстэй ойр буу тай, вьет төрлийн хэлтнүүд мөн оршин байдаг. Нөгөөтэйгүүр Дотор газраас гадна буюу Манжуурын өнөөгийн гурван мужид бараг бүхэлдээ, Өвөр Монголын өөртөө засах орны дийлэнх газарт, Шинжаан - Уйгурын өөртөө засах орны ихэнх хэсэгт хятад үндэстэн суурьшаад олонх хувийг эзэлдэг болжээ. Энэ шилжин суурьшилт аль Чин улсын сүүл үеэс эхэлсэн.
Хятад үндэстэн болон хятад хэлтэн хоёрт бас ялгаа байна. Тухайлбал манж, хотон үндэстнүүд нь хэдийнээ зөвхөн хятад хэлээр хэлэлцдэг нэг л янз хэлтэй хүмүүс болжээ. Хятад хэл бас өөрөө нэг л янз хэл биш бөгөөд өмнөд нутгийн хүн, хойд нутгийн хүнтэй ойлголцохгүй буюу хэлний бүлэг мэт өргөн их хэл аялгуутай гэж хэлж болно.[2]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "ЛГБТИК+ ЭРХИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ДЭЛХИЙН ТҮҮХ: БАХАРХЛЫН ТУГ". Эх хувилбараас архивласан: 2022-10-14. Татаж авсан: 2022-10-14.
- ↑ Хятадын тухай сонирхолтой 90 баримт