Тува
Оросын холбооны 83 махбодын нэг, харьяат орон
Бүгд Найрамдах Тува Улс
Тыва Республика Республика Тыва / Тува
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Бүгд Найрамдах Тува Улс (товч. Тува; орос. Республика Тыва болон Тува; тув. Тыва Республика болон Тыва) Оросын холбооны Улсын бүрэлдэхүүн (нэгэн Бүгд Найрамдах Улс) батгддаг Бүгд Найрамдах Тува (нэгэн Түрэг) улс юм. ОХУ-ын Сибирийн холбооны тойрог, Дорнод Сибирийн эдийн засгийн бүст багтдаг. Нийслэл нь Кызыл («Улаан») хот.
Орост 170,500[1] км2 талбайтайгаараа томоохон нутаг, 307,930[2] тоотойгоороо цөөхөн ард иргэд гэж харьцуулагдана. 2010 оны тооллогоор хүн амын 82.0% (249,299) нь Тувачууд, 16.3% нь Оросууд аж.[3] Орос хэлнээс гадна Тува хэл албан ёсоор хэрэглэгдэнэ.
555 онд Түрэг улс байгуулагдаж байв. 1206 онд Их Монгол Улсын бүрэлдэхүүнд орсноор 1915 он хүртэл Монголтой хамт байсан. 1911 онд Чин улс мөхөж Ар Монгол тусгаар тогтноход ард нь Хятадаас халхлагдсан Туваг Орос-Зөвлөлт зөөлчлөн мэдэлдээ оруулжээ. Тусгаар байснаа болиод ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд 1944 онд "Автономит Тува Муж" болон орсон. 1961 онд "Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Тува Улс" гэж өөрчлөн байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж 1992 онд одоогийн зэрэг, нэрээ олжээ. Тува хэл нь Түрэг хэлний бүлэгт багтдаг. Хэдийгээр Тува нь Түрэг угсааных боловч Монголчуудын захиргаанд Монголчуудтай олон зуун жил ойр хамт байж ирсэн тул соёлын хувьд ойр төсөөт болсон юм. Тувагийн Саяны нуруу нь дорно Сибирийн хөвч тайга, ан амьтан, байгалийн баялаг ихтэй.
Түүх
Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Увс аймгийн Улаангомд суулган тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ. Тувачууд хуучин сууж байсан нутгаа тувагийн нутаг гэж үзсэн хэвээр байгаа тул энэ нь одоогийн Тува, Монголын хилийн зөрчлийн шалтаг болсон байна. Тува, Монголын хил дээр Орос улс өөрийн цэргээ олон тоогоор байлгадаггүй тул голчлон Монголын цэрэг хилийн шугамийг хянадаг байна. 1911 онд Монгол Манжаас салснаар Тува 1912 он гэхэд Манжийн нөлөөнөөс бүрэн гарчээ. Энэ үед Тувагийн ноёд Монгол эсвэл Орост нэгдэх, тусгаар тогтнох зэрэг өөр өөр санал гаргасан байна. Монгол Туваг өөрийн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байсан ч шууд нэгтгэх боломж гарсангүй. Хаант Орос улс туваг уулаасаа түрэг хүмүүс хэмээн Монголын нэгтгэх оролдлогод саад хийж байв. 1944 онд Тувагийн удирдагч Салчак Тока Тувагийн парламентийг нууцаар хуралдуулж ЗХУ-н бүрэлдэхүүнд Туваг оруулах шийдвэр гаргажээ. Энэ хуралдаан ямар нөхцөлд явагдсан нь одоо болтол тодорхойгүй байдаг. Х.Чойбалсан Тува Оростой нэгдсэнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Монголын тал Саяны нурууг эртнээс монголчуудын нутаглаж байсан нутаг, туваг монгол үндэстний нэг хэсэг гэж үзэж байв. Тувачууд нь хэлний хувьд монгол, түрэг холимог харин соёлын хувьд үндсэндээ монгол соёлтой ард түмэн юм. Зөвлөлтийн зарим эрдэмтэд буриад, халимагуудыг монгол биш гэж нотлохыг оролдож байсан бөгөөд тува хэл монгол, түрэг хэлний аль алинийх нь нөлөөнд бүрэлдсэн тул шинэ дүрэм зохиож тува хэлнээс монгол үгийг шахан гаргах, тувачуудыг монгол үндэстнээс холтгох үйл явц харьцангуй хялбар явагдсан байна. Энэ үйл ажиллагаа 1944 оноос хойш эрчимтэй өрнөжээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оноос Тувад Оросоос салан тусгаарлах үзэл хүчтэй болсон байна.
Газар зүйн тойм
168.6 мянган хавтгай дөрвөлжин километр газар (Монголынхтой жишвэл Өмнөговь аймгаас жаахан том) эзлэн оршдог Тува орныг Орос дотор багтдагийнх нь хувьд Зүүн Сибирийн өмнөд үзүүрт байна гэж ойлгож болно. Мөн газар зүйн байршлаар Ази тивийн төвд шахуу байх бөгөөд үүнийг таниулж Кызыл хотод "Азийн төв" (орос. Центр Азии; тув. Азияның төвү) гэх хөшөө босгожээ. Тува нутгийн 80% нь ой тайгат уулархаг газар, үлдэх хувь нь уулсын завсрын хээр, голуудын хөндий байдаг. Нутгийн баруун хэсэгт Алтайн нурууны 3000 метрээс өндөр Мөнгөнтайга (орос. Монгун-Тайга; тув. Мөңгүн-Тайга; 3976 м), Ак-Оюк (3608 м), Мөнгөлөг (орос. Монгулек; 3485 м), Кызыл-Тайга («Улаантайга»; 3121 м) гэх мэт өндөр оргилтой бол зүүн болон хойд талаар нь д.т.д. 2000-3000 метр Соён уулс (орос. Саяны) сунайдаг.
Тува усны арвин нөөцтэй. Бараг бүх гол нь Енисей мөрний дээд савд багтдаг. Урд талаарх Тагна уулын өврийн гол горхи Увс нуурын гадагш урсгалгүй ай савд хамаарна. Тува хэлний хем гэдэг үг «гол» (магадгүй «мөрөн») гэсэн утгатай. Бий-Хем («Бие гол» гэсэн утга байж магадгүй; орос. Большой Енисей), Каа-Хем (магадгүй «Хаа гол») хоёр нийлж яг Енисей мөрнийг (тув. Улуг-Хем, «Үлэг гол») үүсгэдэг. Том нуургүй. Харин Уш-Бельдир («Гурвын бэлчир») рашаан (тув. аржаан), рашаан сувиллын газар нь зартай.
- Зах хаяа залгах газар орон:
- Оросын дотор: Бүгд Найрамдах Хакас Улс (баруун/хойд), Красноярскийн хязгаар (хойд), Эрхүү муж (хойд/зүүн), Бүгд Найрамдах Буриад Улс (зүүн), Алтайн Бүгд Найрамдах Улс (баруун/урд)
- Оросоос гадна: Монгол улс (өмнө талаараа 1,305 км урт)
- Умраас өмнөш хамгийн уртдаа: 450 км
- Дорноос өрнөш хамгийн уртдаа: 700 км
Засаг захиргааны хуваарь
Одоогоор БНТувУ 17 хошуу (кожуун, район), хошуунаас гадуур 2 хот (хоорай, город)-той.
Хошууд дотроо 116 сум (сумон), сумд нь цааш арвадад (арбан) хуваагддаг.
№ | Нутаг (хошуу, хот) |
Орос нэр (район, город) |
Тува нэр (кожуун, хоорай) |
Талбай[4] (км²) |
Хүн ам (2010)[5] |
---|---|---|---|---|---|
I | Кызыл хот | Кызыл | Кызыл | 200 км² | 109,986 |
II | Ак-Довурак хот | Ак-Довурак | Ак-Довурак | 49 км² | 14,458 |
1 | Баянтайга хошуу | Бай-Тайгинский | Бай-Тайга | 7,923 км² | 12,453 |
2 | Баруунхэмчиг хошуу | Барун-Хемчикский | Барыын-Хемчик | 1,050 км² | 100,600 |
3 | Зүүнхэмчиг хошуу | Дзун-Хемчикский | Чөөн-Хемчик | 6,485 км² | 21,170 |
4 | Хаахэм хошуу | Каа-Хемский | Каа-Хем | 25,726 км² | 12,734 |
5 | Кызыл хошуу | Кызылский | Кызыл | 8,527 км² | 24,991 |
6 | Мөнгөнтайга хошуу | Монгун-Тайгинский | Мөңгүн-Тайга | 4,414 км² | 6,299 |
7 | Өвөр хошуу | Овюрский | Өвүр | 4,523 км² | 8,018 |
8 | Биехэм хошуу | Пий-Хемский | Бий-Хем | 8,194 км² | 11,099 |
9 | Сүтхөл хошуу | Сут-Хольский | Сүт-Хөл | 6,691 км² | 8,689 |
10 | Тагны хошуу | Тандинский | Таңды | 5,092 км² | 13,994 |
11 | Тэрхөл хошуу | Тере-Хольский | Тере-Хөл | 10,050 км² | 1,873 |
12 | Тэсхэм хошуу | Тес-Хемский | Тес-Хем | 6,691 км² | 9,596 |
13 | Тож хошуу | Тоджинский | Тожу | 44,757 км² | 6,170 |
14 | Үлэгхэм хошуу | Улуг-Хемский | Улуг-Хем | 5,335 км² | 19,507 |
15 | Чаахөл хошуу | Чаа-Хольский кожуун | Чаа-Хөл | 2,903 км² | 6,577 |
16 | Чэдхөл хошуу | Чеди-Хольский | Чеди-Хөл | 3,706 км² | 8,171 |
17 | Эрзин хошуу | Эрзинский | Эрзин | 11,081 км² | 8,637 |
Хүн амын тойм
Яс үндэс | 1959 оны тооллого | 1970 оны тооллого | 1979 оны тооллого | 1989 оны тооллого | 2002 оны тооллого | 2010 оны тооллого1 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Тоо | % | Тоо | % | Тоо | % | Тоо | % | Тоо | % | Тоо | % | |
Тува ястан | 97,996 | 57.0% | 135,306 | 58.6% | 161,888 | 60.5% | 198,448 | 64.3% | 235,313 | 77.0% | 249,299 | 82.0% |
Орос үндэстэн | 68,924 | 40.1% | 88,385 | 38.3% | 96,793 | 36.2% | 98,831 | 32.0% | 61,442 | 20.1% | 49,434 | 16.3% |
Хакас ястан | 1,726 | 1.0% | 2,120 | 0.9% | 2,193 | 0.8% | 2,258 | 0.7% | 1,219 | 0.4% | 9,197 | 3.0% |
Бусад | 3,282 | 1.9% | 5,053 | 2.2% | 6,725 | 2.5% | 9,020 | 2.9% | 2.5% | |||
Бүгд | 171,928 | 100% | 230,864 | 100% | 267,599 | 100% | 308,557 | 100% | 305,510 | 100% | 307,930 | 100% |
1 2010 оны тооллогонд 4,073 хүн өөрийн яс үндсээ тодорхой мэдүүлээгүй байна. Тиймээс эзлэх хувийг гаргахад тэднийг хасч тооцов.[6] |
2010 оны тооллогын дүнгээр Тува орон (БНТувУ)-д 307,930 хүн харьяалагджээ. Үүнээс тувачууд (Тагнын урианхай, соён) 82.0%-ийг, оросууд 16.3%-ийг эзэлж байна. Тува бол түрэг төрлийн хэлтэй, буддын шүтлэгтэй, монгол ахуй соёлтой ард түмэн юм. Хожуу Оросын бүрэлдэхүүнд орсон үндсэндээ хөдөө газар, 1991 оноос хойш оросууд гадагш нүүсээр бүүр ч цөөрсөн болохоор энд тува ахуй соёл нь хүчтэй байгаа.
Зүүлт, тайлбар
- ↑ "Территория, число районов, населённых пунктов и сельских администраций по субъектам Российской Федерации
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
- ↑ Информационные материалы об окончательных итогах Всероссийской переписи населения 2010 года
- ↑ "Territories, number, density of population and territorial units by economic and administrative regions of Azerbaijan Republic", The State Statistical Committee of the Republic of Azerbaijan.
- ↑ Einwohnerzahlen vom 1. Januar 2010 (Berechnung)
- ↑ Bevölkerung der russischen Gebietseinheiten nach Nationalität 2010 (russisch;Zeilen 856-862) http://www.gks.ru/free_doc/new_site/population/demo/per-itog/tab7.xls
Цахим холбоос
- Mongolic elements in Tuvan by Bayarma Khabtagaeva