Кызыл
Кызыл | |
|---|---|
| Бусад галиглал | |
| • Тува | Кызыл |
![]() Интерактив газрын зураг | |
| Улс | Орос |
| Холбооны субъект | Тува[1] |
| Байгуулагдсан | 1914 |
| Хот статус | 1914 |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Карим Байлак-оолович Сагаан-оол |
| Өндөр | 630 м (2,070 фут) |
| Хүн ам | |
| • Нийт | 109,918 |
| • Байр | 146-д (2010 онд) |
| • Харьяалагдах нэгж | Кызыл бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот (хотын тойрог)[1] |
| • Нийслэл нь | Тува[1] |
| • Нийслэл | Кызыл бүгд найрамдах улсын харьяанд байдаг хот (хотын тойрог)[1] |
| • Хотын тойрог | Кызыл хотын тойрог[3] |
| • Нийслэл of | Кызыл хотын тойрог[3] |
| Цагийн бүс | UTC+7 (Красноярскийн цаг |
| Шуудангийн код[5] | 667000–667005, 667007–667012, 667700, 667899, 667961, 667965, 667966, 667970, 667999 |
| Залгах код(ууд) | +7 39422 |
| OKTMO ID | 93701000001 |
| Вэб сайт | mkyzyl |
Кызыл («улаан» гэсэн утгатай тува үгээр 1926 оноос нэрийдсэн, [кезийл] гэж дуудна, үүнээс гадна Кизил [кизийл]) бол Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл, Тува орны доор ямар нэгэн хошуунд харъяалагддаггүй 2025 оны байдлаар 131 981 мянган хүн амтай хот юм.
Кызыл хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүх, нэр
[засварлах | кодоор засварлах]Хаант Орос 1914 онд Тагнын Урианхайг ивээн эзэрхэж Белоцарск («цагаан хааны хот» гэсэн утгат орос үг) нэрээр тулгуур суурин үүсгэсэн. Орост хаант засаг унасны дараа 1918 онд Урянхайск гэж нэрэлсэн боловч дараань Хем-Белдир («голын бэлчир» хэмээх утгатай тува үг) нэртэй болов. Үүний дараа цагаан армийг улаан арми ялсны дараа 1922 оны нэгэн хуралд оросууд «Красный город» гэж нэрэж байжээ. Эцэстээ 1926 онд ЗХУ-тай Найрамдлын гэрээ байгуулсаныг бэлэгдэж «улаан» буюу Кызыл хэмээх тува түрэг үгээр нэрийдсэн байна. 1921-1944 онуудад тусгаар Бүгд Найрамдах Тува Ард Улсын нийслэл хот байсан. 1944 онд Тува улс ЗХУ-ын Зөвлөлт Орост нэгдээд Кызыл хот Зөвлөлт Оросын Тувагийн өөртөө засах орны захиргааны төв, 1961 оноос Тувагийн Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улс, 1991 оноос ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын засаг захиргааны төв болжээ. Нийслэлийн нэрээ хэвээр үлдээж өнөөг хүрээд байна. Монгол Улсад «Кызыл», «Кизил» гэж хоёр янзаар бичиж болно.[6][7]
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2023 оны байдлаар 128 мянга 149 хүн оршин суугчтай байв. Үүнээс тувачууд 68,09 % (72 804 хүн), оросууд - 28,42 % (30 388 хүн), бусад нь -3,49 % байсан.
| Хүн амын тоо | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| 1959 | 1970 | 1979 | 1989 | 2002 | 2010[8] | 2025 |
| 34,462 | 51,683 | 66,027 | 84,641 | 104,105 | 109,986 | 131,981 |
2010 оны хүн амын тооллогоор тус хотын 109,986 оршин суугчийн 68.09% (72,804 хүн), оросууд 28.42% (30,388 хүн), бусад хүмүүс 3.49% -ийг эзэлж байжээ.
Радио
[засварлах | кодоор засварлах]| Давтамж | Нэр | RDS
|
|---|---|---|
| 67,10 МГц | «Радио России» | |
| 69,08 МГц | «Маяк» | |
| 101,9 МГц | «Авторадио» | |
| 102,5 МГц | «Голос Азии» | |
| 103,8 МГц | «Русское радио» | |
| 105,9 МГц | «Ретро FM» | |
| 106,4 МГц | «Европа Плюс» |
Кызыл хотод 1931 онд 30 хэрэглэгчтэй телефон утасны станцтай байжээ.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Кызыл нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%
| Цаг уурын мэдээлэл: Кызыл (1991–2020, туйлын үе 1943–одоо) | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | −5.8 (21.6) |
1.6 (34.9) |
19.6 (67.3) |
31.6 (88.9) |
35.6 (96.1) |
39.1 (102.4) |
40.7 (105.3) |
39.9 (103.8) |
33.2 (91.8) |
24.5 (76.1) |
13.0 (55.4) |
−1.8 (28.8) |
40.7 (105.3) |
| Дундаж дээд °C (°F) | −23.7 (−10.7) |
−15.9 (3.4) |
−2.0 (28.4) |
13.6 (56.5) |
20.8 (69.4) |
26.9 (80.4) |
28.4 (83.1) |
25.4 (77.7) |
18.3 (64.9) |
8.5 (47.3) |
−6.7 (19.9) |
−20.2 (−4.4) |
6.1 (43.0) |
| Өдрийн дундаж °C (°F) | −28.7 (−19.7) |
−23.1 (−9.6) |
−9.2 (15.4) |
5.7 (42.3) |
12.7 (54.9) |
19.0 (66.2) |
21.1 (70.0) |
17.9 (64.2) |
10.6 (51.1) |
1.4 (34.5) |
−11.7 (10.9) |
−24.4 (−11.9) |
−0.7 (30.7) |
| Дундаж доод °C (°F) | −32.9 (−27.2) |
−28.9 (−20.0) |
−15.4 (4.3) |
−1.1 (30.0) |
5.0 (41.0) |
11.8 (53.2) |
14.7 (58.5) |
11.7 (53.1) |
4.4 (39.9) |
−4.1 (24.6) |
−15.9 (3.4) |
−28.3 (−18.9) |
−6.6 (20.1) |
| Мин. температур °C (°F) | −52.6 (−62.7) |
−54.0 (−65.2) |
−45.2 (−49.4) |
−27.3 (−17.1) |
−10.7 (12.7) |
−1.8 (28.8) |
2.8 (37.0) |
−0.7 (30.7) |
−10.1 (13.8) |
−20.5 (−4.9) |
−46.1 (−51.0) |
−52.6 (−62.7) |
−54.0 (−65.2) |
| Дундаж хур тунадас см (инч) | 9 (0.4) |
5 (0.2) |
4 (0.2) |
8 (0.3) |
13 (0.5) |
33 (1.3) |
56 (2.2) |
48 (1.9) |
27 (1.1) |
8 (0.3) |
12 (0.5) |
13 (0.5) |
236 (9.3) |
| Бороотой өдөр | 0 | 0 | 1 | 7 | 12 | 14 | 17 | 16 | 12 | 6 | 1 | 0 | 86 |
| Цастай дундаж өдөр | 24 | 19 | 9 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0.3 | 5 | 18 | 24 | 103 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 77 | 77 | 73 | 48 | 42 | 50 | 57 | 62 | 62 | 66 | 80 | 79 | 64 |
| Сарын дундаж нартай цаг | 82 | 128 | 214 | 249 | 289 | 296 | 287 | 275 | 229 | 168 | 84 | 59 | 2,360 |
| Эх сурвалж 1: Pogoda.ru.net[9] | |||||||||||||
| Эх сурвалж 2: climatebase.ru (нар, 1943-2012)[10] | |||||||||||||
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Хотын тэргүүлэгч их сургууль бол Тува улсын их сургууль юм. Энэ нь түүх, байгалийн газарзүй, хөдөө аж ахуй, филологи, биеийн тамир, спорт, физик-математик, хууль эрх зүй, инженерчлэл гэсэн хэд хэдэн факультетаас бүрдэнэ. Нэмж дурдахад, их сургуулийн үндсэн дээр Кызылийн сурган хүмүүжүүлэх дээд сургууль, дүлий хүмүүст зориулсан I төрлийн тусгай (засах) интернат байдаг.
Тус хотод 2000-аад оны эхээр татан буугдсан Тува-Туркийн лицейг түшиглэн байгуулагдсан Бүгд Найрамдах Тува Улсын Улсын лицей, 15-р сургууль-лицей, Тувагийн Бүгд Найрамдах лицей-интернат гэсэн гурван лицей байдаг.
Кызыл хотод 14 дунд сургууль байдаг бөгөөд тэдгээрийн дунд VIII төрлийн 10-р тусгай (засах) сургууль, мөн үндэсний сургууль - 9-р гимнази байдаг.
Хотод МСҮТ-1, ПБ-10, ПБ-11 гэсэн гурван мэргэжлийн сургууль байдаг. Олон улсын академийн салбар нь PU-1-д байрладаг. Мөн Зүүн Сибирийн Соёл урлагийн академи болон Красноярскийн хуулийн коллеж, Кызылийн эдийн засаг, хэрэглээний хамтын ажиллагааны хуулийн коллежийн салбарууд байдаг.
Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]Кызылын нисэх буудал
[засварлах | кодоор засварлах]Кызылын нисэх буудал (Орос: Аэропорт "Кызыл") - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал юм. Тус буудал нь Тувагийн хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд олон улсын хэмжээний цорын ганц буудал билээ. Оросын агаарын тээврийн компани болох Новосибирск Авиа нь "Кызыл" олон улсын нисэх онгоцны буудлыг голчлон ашигладаг.
Төмөр зам
[засварлах | кодоор засварлах]Төмөр зам Курагино - Кызыл. Замын барилгын ажил 2011 онд эхэлсэн боловч Кызыл хотын ойролцоо ердөө 1 км зам баригдаж, 2021 онд барилгын ажил дахин эхэлсэн боловч коронавирусын хязгаарлалтын улмаас 2026 он хүртэл таван жилээр хойшлуулсан байна.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]Арат талбай
[засварлах | кодоор засварлах]
Арат талбай (Орос: Площадь Арата) - нь Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын төв талбай юм.
Нийслэл хотын захиргаа зэрэг барилга, албан байгууллагууд байрлана.
Цагийн бүс
[засварлах | кодоор засварлах]
Тус хот нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+8 бүст оршино.
Aх дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 4 5 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "Ref148". - ↑ Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link) - 1 2 Эш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs named "Ref907". - ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
- ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Шуудангийн объект хайх) (Орос хэлээр)
- ↑ Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Кирилл монгол бичгийн дүрэм"
- ↑ Ц. Дамдинсүрэн нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)
- ↑ Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1.01.2010 г.
- ↑ "Weather and Climate – The Climate of Kyzyl" (Орос хэлээр). Цаг агаар ба уур амьсгал (Погода и климат). Татаж авсан: 2026-05-29.
- ↑ "Kyzyl, Russia" (Англи хэлээр). Climatebase.ru. Татаж авсан: 2026-05-29.
- ↑ "Столица штата Гавайи Гонолулу стал городом-побратимом столицы Тувы Кызылом Подробности: http://www.regnum.ru/news/239092.html#ixzz1PpQ4uywP Любое использование материалов допускается только при наличии гиперссылки на ИА REGNUM". Regnum. 30 марта 2004. Татаж авсан: 2011-06-20.
{{cite news}}: Check date values in:|date=(help); External link in(help)|title=
