Хаахэм хошуу
Хаахэм хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Каа-Хемский район тув. Каа-Хем кожуун |
|
Тува орон дахь Хаахэм хошуу | |
Улс | Орос |
Бүгд Найрамдах Улс | Тува |
Хошуу | Хаахэм |
Дотроо (7) | 7 сумтай |
Хошууны төв | Сарыг-Сеп |
Газар нутаг | 25700 км² |
Хүн ам (тооц.) | 2010 онд 12154 хүн |
Ард түмэн | тува, орос |
Хаахэм хошуу — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг.
Хошууны хүн ам — 12 мянга. Засаг захиргааны төв — 4.5 мянган хүнтэй Сарыг-Сеп суурин.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хаахэм хошуу Тува орны дорнод биед 25700 км² (Тож хошууны дараах 2-р том) газар эзлэн оршдог.
Хошууны нутгаар Бага Енисей (хаа гол) урсдаг. Бурен, Дерзиг хоёр үүнд цутгана.
Тува орны дотор Эрзин, Тэрхөл, Тэсхэм, Кызыл, Тагны, Тож хошуу, Кызыл хоттой хиллэнэ.
Улсын хилээр Монгол улсын Хөвсгөл аймаг, орны хилээр Буриад орны Ах аймагтай хиллэнэ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]1990 | 2000 | 2010 |
---|---|---|
15,001 | 13,527 | 12,154 |
Үндсэн хүн ам нь тува (59%). Орос хүн (39%) бас цөөнгүй.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Сарыг-Сеп, Суг-Бажы, Бурен-Хем (Мөрөн гол), Кундустуг, Бояровка, Кок-Хаак, Дерзиг-Аксы, Усть-Бурен (Мөрөн голын адаг), Сизим, Бурен-Бай-Хаак, Ильинка гэсэн 11 суманд хуваагддаг.