Салчак Тока
Салчак Тока | |
|---|---|
| Тува Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга | |
| Албан тушаал хашсан 1932 оны 3 сарын 6 – 1944 оны 10 сарын 10 | |
| Өмнөх | Иргит Шагдаржав |
| Дараах | Албан тушаалын нэр өөрчлөгдсөн |
| ЗХУ-ын Коммунист намын Автономит Тува Мужийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга | |
| Албан тушаал хашсан 1944 оны 10 сарын 13 – 1961 оны 10 сарын 10 | |
| Өмнөх | Албан тушаалын нэр өөрчлөгдсөн |
| Дараах | Албан тушаалын нэр өөрчлөгдсөн |
| ЗХУКН-ын Тувагийн Бүсийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга | |
| Албан тушаал хашсан 1961 оны 10 сарын 11 – 1973 оны 5 сарын 11 | |
| Өмнөх | Албан тушаалын нэр өөрчлөгдсөн |
| Дараах | Григорий Ширшин |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 15 12 сарын 1901 Чин улс, Гадаад Монгол, Мэргэн ламын хийд |
| Нас барсан | 11 5 сарын 1973 (71 насалсан) |
| Иргэншил | |
| Улс төрийн нам | ЗХУ-ын Коммунист нам (1944–1973) |
| Бусад улс төрийн харьяалал | Тува Ардын Хувьсгалт Нам (1921–1944) |
| Эхнэр, Нөхөр |
|
| Гарын үсэг | |
Салчак Тока буюу бүтнээр Салчак Калбак-Хорекович Тока (жинхэнэ нэр нь: Кол Тывыкы; монгол. Салчиг Тогоо, 1901 оны 12-р сарын 15-нд төрж, 1973 оны 5-р сарын 11-нд нас барсан) — Тува болон Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, зохиолч.
1932-1973 хүртэл Тувагийн удирдагчаар 41 жил ажилласан. 1944 онд ЗХУ-ын Коммунист намд элссэн. 1929 оноос Тувагийн Ардын Хувьсгалт намын гишүүн. Зөвлөлт Тувагийн Зохиолчдын Эвлэлийн дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Салчак Тока 1901 онд Тувагийн (тухайн үеийн Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуу) “Сарыг Сек Каа” тосгоны “Мэргэн” хэмээх газарт төржээ. Түүний эх тогтсон нэргүй байсан бөгөөд хүмүүс Тас-Баштыг гэж дууддаг байсан. Мөн Салчакийг төрөхөд нь Тывыкы гэж нэрэлсэн бөгөөд эцэггүй өссөн байна. Тэрээр Албанчи, Кангый гэх хоёр эгч, Шомуктай, Пежендей гэх хоёр ахтай айлын отгон хүү байжээ.
1910-1921 онуудад хаант Оросын худалдаачин Степан Михайловын (Чолдак-Степана) хамжлага-туслахаар ажиллаж байв. 1921 онд Зөвлөлтийн улаан цэрэг Тувад орж ирэхэд тэдэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж Тувагийн тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн гэдэг. 1922-1924 онд Тувагийн Ардын Засгийн газар зарлага хийж байжээ.
1924-1925 онуудад Тувагийн Улаан армид алба хааж байсан, 1925-1929 онуудад Москва хотод И.Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургууль (КУТВ) төгссөн. Энэ сургуульд Тувагаас 10 хүүхэд явж суралцсан боловч 4 нь төгссөн байна. 1926 онд Москвад сурч байхдаа тэрээр ЗХУ-ын Коммунист намын орлогч гишүүн болсон.
1929 онд Коминтерний их сургуулиа төгсөөд эх орондоо ирээд Тувагийн Ардын Хувьсгалт намын (товчлол. ТАХН) бүсийн товчоонд намын гишүүнээр элсэж, 156 3003 тоот үнэмлэх авч, Тувагийн анхны коммунист болжээ.
Удалгүй ХННХ-ын VIII их хурлаар (1929 оны 9-р сарын 20-оос 11-р сарын 10) Иргит Шагдаржав ТАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар, Салчак Тока нарийн бичгийн даргаар сонгогдов.
1929-1932 онуудад С.Тока Намын Төв хорооны 2-р нарийн бичгийн дарга, мөн хэсэг хугацаанд БНТАУ-ын Соёлын яамны сайдаар ажиллаж байжээ.
1930 онд БНТАУ-ын VII Их Хурлаар түүнийг Засгийн газрын гишүүнээр сонгон томилжээ. 1932-1944 онд ТАХН-ын IX их хурлаар Тувагийн Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн даргаар сонгогдож ажилласан байна.
1930-аад оны сүүлчээр тэрээр Зөвлөлтийн жишгээр Тувад мөн улс төрийн хэлмэгдүүлэлт хэрэгжүүлж, тэр дундаа Бүгд Найрамдах Тува Улсын Ерөнхий сайд Сат Чурмит-Дажы болон тус улсын бусад удирдагчдыг “Японы тагнуул” хэмээн буруутгаж, буудан хороосон байна.
ЗХУ-тай нэгдэх үйл явдал
[засварлах | кодоор засварлах]1939 оны 11-р сард тэрээр олон нийтэд: "Би өөрөө ТАХН-ын Төв Хороонд арав гаруй жил ажиллаад байна. Би ирээдүйд ард түмнээ агуу Зөвлөлт Холбоот Улсын ард түмэнтэй нэгтгэхийг хүсэж байна. Үүнд хүрэх хүртлээ миний мөрөөдөл биелээгүй гэж бодох болно" гэж байжээ.
1944 оны 10-р сард БНТАУ-ыг ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Зөвлөлт Орост нэгтгэж түүний дотор Тувагийн автономит муж болгон өөрчилсний дараа Салчак Тока ЗХУКН-д элсэж Зөвлөлт Оросын Тува автономит мужийн ЗХУКН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болж, 1973 онд нас барах хүртлээ Тувагийн Коммунист намыг тэргүүлжээ.
1973 оны 5-р сарын 11-ны өдөр Кызыл хотод нас барсан түүний цогцосыг чандарлаж кызыл хотын оршуулгын газарт оршуулжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Анхны эхнэр: Анна Лифантьевна Лубошникова
- Хоёр дахь эхнэр: Александра Георгиевна Алёхина
- Гурав дахь эхнэр: Хертек Амырбитовна Анчимаа-Тока
ЗХУ-аас хүртсэн шагнал
[засварлах | кодоор засварлах]- ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар (1971)
- ЗХУ-ын Лениний одон 7 удаа.
- ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон
- «ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Комиссариатын гавьяат ажилтан» тэмдэг (1943 оны 7-р сарын 21)
- Сталины нэрэмжит 3-р зэргийн шагнал (1950)