1206 он
Харагдац
(1206-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал |
---|
1201 · 1202 · 1203 · 1204 1205 — 1206 — 1207 1208 · 1209 · 1210 · 1211 |
Хамаарах арван |
1200-д он |
Хамаарах зуун |
13-р зуун |
Энэ онд болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- Хэрлэнгийн Хөдөө аралд болсон эсгий туургатан олон аймгийн ноёдын их хуралдайгаар Хамаг Монголын Тэмүүжин ханд, Чингис хаан цол өргөмжлөж Их Монгол Улсыг үндэслэн байгуулан, засаг захиргааны шинэ тогтолцоог тунхаглав.
- 3 сарын 15 нд түрэг гаралтай боол байсан Кутб ад-Дин Айбак, Гурын Мухаммед султаныг ялж, хойд Энэтхэгт шинэ улс байгуулав. Энэ улсыг түүхэнд Делийн султант улс (1206–1526) гэж нэрийддэг. Тэгэхдээ Кутб ад-Дин Айбакын Мамлюкын удмынхан 1206-1290 хооронд энэ улсыг захирч байжээ.
- Хятадын Өмнөд Сүн улс Нинзун хааны Кайшигийн 2-р онд, Зүрчидийн Алтан улсад довтлон 1207 он хүртэл байлдаж, эцэстээ бууц өгөв. Энэ дайныг хятадаар Кайшигийн умарын довтолгоон (開禧北伐, Kāixǐ běifá) гэдэг.
- Тангудын Ся улсын жэньи жүн ван Ли Аньцюань (1170-1211), тус улсын 7-р хаан болов.
Энэ онд төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 3 сарын 19 нд Их Монгол Улсын Гүюг хаан (1246-1248)
- 4 сарын 7 нд Германы язгууртан 2-р Отто (1206-1253)
- 11 сарын 29 – Унгарын ван IV Бела (1235—1270)
- Тодорхойгүй:
- Курё улсын жанжин Хон Богвон (1206-1258)
Энэ онд нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 3 сарын 5 нд Германы бишоп Майндений Тетмар
- 4 сарын 5 нд Италийн кардинал-бишоп Оттавиано ди Паоли
- 4 сарын 7 нд Германы Лотарингийн угсааны язгууртан 1-р Фредерик
- 4 сарын 16 нд Японы язгууртан Күжо Ёшицүнэ (1169-1206)
- 6 сарын 4 нл Францын хааны хатан Шампаний Адель
- Тодорхойгүй:
- Тангудын 6-р хаан Ли Чүньёоу (1177-1206)
- Гурын эзэнт улсын султан Мухаммед
- Өмнөд Сүн улсын бичгийн эрдэмтэн Ян Ваньли (1127-1206)
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: 1206 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан