Товчлол
Харагдац
Мэргэжлийн ба давтан хэрэглээний зориулалтаар аливаа үг ба хэллэгийг эхний үсгээр мөн үгэн дэх сонгосон цөөн үсгээр тэмдэглэхийг товчлол гэнэ. Жишээ: Монголын Иргэний Агаарын Тээвэр - МИАТ.
Товчлол нь хэлний хэрэглээний хязгаарлагдмал хүрээг үүсгэдэг бөгөөд тусгай мэргэжлийн ба нарийн сургалтын орчинд их өргөн хэрэглэгддэг.
Олон улсын хэрэглээнд улс, байгууллагын нэр болон үндсэн хэл яарианы идэвхтэй үгсийг товчилдог. Дараахь Дэлхийн Баримтын Номоос олон улсын товчлолын бүрэн жагсаалтыг үзнэ үү.
Гар утасны хэрэглээний товчлол
[засварлах | кодоор засварлах]Орчин үед гар утасны мессежний хэрэглээ идэвхэжсэнээс улс болгоны хэлэнд үгийн үеэр товчлох үзэгдэл дэлгэрч байна. 2006 онд АНУ-д зөвхөн гар утасны товчлолоор бичсэн роман анх хэвлэгдсэн байна. Жишээ: байна = бна.