Jump to content

Гуулин улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Курё-с чиглүүлэгдэв)
Курё
高麗 (Ханжа)
고려 (Хангыл)
918–1392
Курё улсын далбаа
Хааны далбаа
Курё улсын Хааны тамга (1370–1392)
1389 оны Курёгийн газрын зураг
1389 оны Курёгийн газрын зураг
ТөлөвТусгаар улс[1][a]
(918–1270, 1356–1392)

Юань улсын тоглоомын улс
(1270–1356)
НийслэлГол :
Кэгён[b][c]
Түр :
Чорвонь
(918–919)
Канхва[d]
(1232–1270)
Ханьян[e]
(1382–1383, 1390–1391)[3]
Нийтлэг хэлХожуу Эртний Солонгос,
Дундад Солонгос хэл,
Сонгодог Хятад хэл (literary)[4][5]
Шашин
Буддизм (төрийн шашин),
Күнзийн сургаал,
Бомбын шашин,
Бөө мөргөл
Ард түмний нэршилСолонгосчууд
Төр засагХаант засаг
Хаан/Эзэн хаан[f] 
• 918–943
Тэжу (анхны)
• 1389–1392
Конян (сүүлчийн)
Цэргийн дарангуйлагч 
• 1170–1174
И Юбан (анхны)
• 1270
Им Юмү (сүүлчийн))
Түүх 
• Тэжу хаан ширээнд залрав
7 сарын 25, 918
936
993–1019
• Курё-Зүрчидийн дайн
1104–1109
1170–1270
1231–1259
1270–1356
• Конян хаан ширээнээс буув
7 сарын 12, 1392
Хүн ам
• N/A
3,000,000–5,000,000[9]
Мөнгөний нэгжКурёгийн зоос
Өмнө нь
Дараа нь
Бохай
Хожуу Пэгжэ
Тэбун
Нэгдсэн Шилла
Чосон
ӨнөөдөрУмард Солонгос
Өмнөд Солонгос
Солонгос нэр
Хангыл
Ханжа
Шинэ латинчлалGoryeo
Маккьюн–РайшауэрKoryŏ
IPA[ko.ɾjʌ]

Курё (сол. 고려 Goryeo) хэмээх Гуулин (Хятад: 高麗 Gāolí) нь 918—1392 оны хооронд 474 жилийн турш Солонгос оронд оршин байсан солонгос хаант улс байв. Улсын эзнийг ван гэж цоллодог. Солонгосын түүхэн дэх Хожуу гурван улсын үеийг (889-935 он) төгсгөж нэгдсэн улс болон тогтсон ба 918 онд Ван Гон үүсгэн байгуулжээ. Гуулин улс нь өмнөх Нэгдсэн Шиллагийн адилаар буддын шашныг дэлгэрүүлж улсын шашин болгожээ. Өрнө Ази хүртэл худалдаа арилжаа цэцэглэсэн ба тус үед солонгос хэл соёл, урлаг хөгжин тогтжээ. Нийслэл Кэгён (өнөөгийн Кэсон) байв.

Умард зүгт Кидан, дараа нь Алтан улстай хиллэж байсан ба монгол Юань улсын нөлөөнд сөхөрч 1270 оноос хараат улс болжээ. Юань улсын гүнжтэй ван нь гэрлэж хүргэн болдог байв. Хятадад 1368 онд монгол Юань улс унаж, хятад Мин улс тогтсоноор Курёгийн дотоодод хагарал гарч 1388 онд Мин рүү довтолохоор явсан И Сон-ге жанжин хил дээрээс буцан ирж төр эргүүлж 1392 онд Гуулин улсын үеийг төгсгөж, Чусонийг үндэслэжээ.

Курёгийн Тэжу ван-
гийн титэмт шуумал

Гуулин улсаас өмнө 7-р зуунд Нэгдсэн Шилла улс нь мөн солонгос үндэстний нэгдсэн улсыг анх байгуулж Курё байгуулагдах суурь болж өгчээ. Эхэндээ төвлөн захирах ёс нь сайн ажиллаж байсан ч хожим нэгдмэл байдал сарниж нутгийн ноёдын эрх мэдэл нэмэгдсээр 892 онд Пэгжэгийн гаралтнууд Кён Хүонь, Кугүрёгийн гаралтнууд лам Күн Е-гээр толгойлуулж салан тусгаарлаад тус бүр Хожуу Пэгжэ, Хожуу Кугүрё улсуудыг байгуулж Хожуу Шиллагийн хамтаар Солонгосын түүхэнд Хожуу гурван улсын үе (889-935) гэгдсэн.

Өнөөгийн Кэсон буюу Кэгён хавьд төвлөсөн Хожуу Кугүрёгоос Ван Гон хэмээх далайн цэрэгтэй ноён тодорчээ. Ван Гон нь Күн Е-гийн удирдлагад байсан ба далайн жанжны чадвараа гаргаж өнөөгийн Нажүд төвлөж байсан Хожуу Пэгжэгийн гол боомтуудыг ихэд довтолжээ. Күн Е нийслэлээ 905 онд Чорвонь руу шилжүүлж, улсын нэрээ 904 онд "Мажинь", 911 онд "Тэбун" гэх мэтээр өөрчилж, өөрийн оны цолыг хэдэндээ солиод, өөрийгөө «Майдар Будда» хэмээн өргөмжилж тавьтаргүйтжээ. 918 онд жанжин Күн Е-г буулгаж, Ван Гонийг хаан ширээнд өргөмжилжээ. Ван Гон сүмийн цолыг Тэжу («их өвөг») гэж авагдсан ба оны цолыг «Тэнгэрийн бошгот» хэмээн, улсын нэрийг "Күрё" гэж хуучнаар нь сольжээ. (Кугүрё улс нь өөрсдийгөө "Курё" гэж байсан бөгөөд хожмын түүхэнд "Кугүрё" буюу «эртний Курё» гэдэг нэрээр тэмдэглэгдсэн юм) Энэхүү Ван овогтон нь 34 үе залгамжлан, 470 илүү жил хаанчилжээ. Нийслэл эзэн вангийн байгаа Кэгён рүү шилжив. Кугүрёгийн өвийг залгамжилснаа баталж Ван Гоний эхний зарлиг нь Кугүрёгийн нийслэл байсан Пёнъянг батлан бэхлэж "Баруун нийслэл" гээд мөн Манжуурыг авахаар санаархжээ.

Гуулин улс Шилла,
Пэгжэг нэгтгэсэн нь

927 онд Хожуу Пэгжэгийн Кёнь Хүонь Хожуу Шилаа руу довтолж нийслэлийг нь эзэлсэнд Хожуу Шиллагийн ван амиа хорлосон ба Курёгийн Ван Гон Шиллад туслахаар очоод Кён Хүоний цэрэгт Тэгү орчим ихээр ялагдаж, жанждынхаа тусламжаар амь гарчээ. Харин 930, 934 оны тулалдааны дараа гол хүч Курё рүү шилжсэн ба 935 онд Хожуу Шиллаг тэмцэлгүйгээр нэгтгэн авчээ. Мөн 935 онд Хожуу Пэгжэд хүү нь төрийн эргэлт гаргаж эцгээ хорьсон ба Кён Хүонь түүнээс оргож Курёд оджээ. Дараа жил нь Ван Гон Кён Хүоньтэй хамтаар 87 мянган цэргийн хүчээр Хожуу Пэгжэг дайлан эзэлснээр Курё нь Солонгосын нэгдсэн улс болж чаджээ.

927 онд Киданы Ляо улсад цохигдсон гарвал нэг Бохай улсын ноёлох ноёд хунтайжийнхаа хамтаар Курёд дагаар орж нэгдсэн гэдэг. Бохай хэмээх Пальхэ улсаас тэр үед 10 мянга гаруй өрх айл дүрвэж суусан гэдэг. Пальхэг сөнөөн мандсан Ляо улс 942 онд 50 тэмээ бэлэг сэлттэй 30 элч илгээсэнд Гуулин улсын Тэжу ван Пальхэгийн өсийг санаж элч нарыг цөлж тэмээдийг гүүрэн дээр хатаасан нь "Маньбү гүүрний хэрэг" гэж тэмдэглэгджээ. Мөн Киданыг араатантай зүйрлэж, хамгаалалтаа чангатгасан гэдэг. Пальхэгийн дүрвэгчид бүр сүүлд буюу Ежун вангийн хаанчилсан 12-р зууны эхэн хүртэл нүүн ирсээр байжээ.

Улсыг нэгтгэх явцад нутгийн олон ноёдыг өөртөө татахын тулд Ван Гон 29 эхнэр авсан бөгөөд түүний 4-р хүү Ван Су 949 онд хаан ширээнд суугаад хааны эрх мэдлийг дээшлүүлэх төвлөн захирах байдлыг нэмэгдүүлжээ. 956 онд тэрээр дайны ялтан болон ноёдын боолуудыг чөлөөлөөд, орон нутгийн ноёдын эрхийг багасгаснаар төв засагт татвар төлөх иргэний тоо нэмэгджээ. 958 онд хятад зөвлөх Шуан Жи-гийн зөвлөснөөр Тан улсын үед хэрэглэж байсан төрийн албан хаагчийн шалгалтыг нэвтрүүлжээ.

Түүний дараа Кёнжун, Сонжун вангуудын үед эдгээр шинэчлэлийг үргэлжлүүлж төв засагт үнэнч түшмэлүүд аймаг орон нутагт томилогдон захирах болж хааны зарлиг шийдвэр даяар хүчтэй болжээ. Сонжун ван күнзийн сурталыг дэмжиж хэрэглэсэн ба 992 онд Күгжагам улсын их сургууль үүсэн байгуулагдаж, Кэгён болон Пёнъянд үндэсний номын сан ашиглагдах болжээ.

Кидан-Курёгийн дайн

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Курё-Киданы дайн
Курёгийн арми

942 оны Маньбү гүүрний хэрэгээс хойш Курё нь Кидан гүрэнтэй байлдахад бэлдэж 947 онд 300 мянган цэрэгтэй хүрээ байгуулж, Чунчүнь голийн хана бэхлэлтийг Ялу гол хүртэл өргөтгөжээ. 993 онд Кидан Курё руу халдан довтолж байлдаад "Курё нь Ляо улсад алба барина, Сүн улстай харилцаагаа тасална, Ялу голын зүүн этгээдийг Ляо улс нь Курёд өгнө" гэж хэлэлцээрээр гал зогсчээ. Курё шинэ нутагт зургаан хүрээ байгуулан сахиулжээ. 996 онд Сонжун ван Ляо улс гүнжтэй хуримлав.

Кидан улс Сүн улстай дайн хийж, зургаан хүрээний нутгийг шаардаж эхэлсэн ч Курё өгөхөөс татгалзжээ. 1009 онд тус улсын жанжин Кан Жу төрийн эргэлт хийж Мугжун ваныг алаад Хёнжуныг улсын ванд өргөмжлөв. Дараа жил нь Ляо улсын Шэнзун хаан төрийн эргэлт хийгдсэнийг буруутган 400 мянга цэргийн хүчээр довтолсон. Курё энэ үед Сүн улсаас тусламж хүссэн ч бүтээгүй. Курё ихэд ялагдсан ч Пёнъян хотыг амжилттай хамгаалж чадсан. Харин Ляогийн цэрэг Кэгён рүү давшиж сүйтгэсэн ба Хёньжун ван Нажү руу амжиж зугтсан. Хёньжун ван барьцаа хүн болж очих, Ялу голын дорнод дахь Зургаан хүрээг өгөхөөр амлан найрамдсан ч хожим нь биелүүлэхээс цааргалжээ.

Кидан 1014 онд Ялу гол дээр гүүр барьж, 1015, 1016, 1017 онд дараалан довтолсон ба ялагдаж ялж ялагджээ. 1018 онд Ляо улс нь Шяо Пайягаар удирдуулан 100 мянган цэргээр халдсанд Курёгийн Кан Гам-чань жанжин Ялу голыг боож үерийн ус урсган Киданг ихэд хохироож байв. Ляогийн цэрэг Кэгён довтолсон ч эцэстээ ухарчээ. Шэнзун дахин довтолохоор санаархсан ч дотоодын зөрчилдөөндөө анхаарч больжээ. 1020 онд Курё Ляо руу алба барьсан. Гуулин улс нь Киданы Ляо улсад нэр төдий алба барьдаг байв. Кэгёнгийг сэргээн босгож, 1033-1044 онд Ялу голоос Солонгосын хойгийн дорнод эрэг хүртэл хамгаалалтын хэрэм баригджээ. Ляо нь дахин Курё руу довтлоогүй.

Курё Монголын вассал болсон нь

[засварлах | кодоор засварлах]

Хорчи Саритайн удирдсан монголын цэрэг ийнхүү анхны довтолгооноороо тус орны нилээд хэсгийг эзлэн авч улмаар хааны ордонд хүчтэй шахалт үзүүлэн Солонгосыг бүхэлд нь өөрийн харъяат улс болгож чадав. Өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлсэн Саритай жанжин 1232 оны гуравдугаар сард өмнө нь эзлэн авсан 40 гаруй хот, мөн бусад чухал хотуудад суух 72 захирагчыг томилоод цэргээ авч Солонгосын нутгаас гарчээ.

1232 оны 7-р сард Солонгосын ван урваж, монголын захиран суусан 72 захирагчийг хороож, Кавандуд зугтаасан тул Өгөдэй хаан хоёрдахь удаагаа Солонгосыг дайлжээ. Монголын их цэргийг Саритай жанжин захиран довтлов. Саритай жанжин энэ аян дайны үеэр мэсэнд өртөж бие баржээ.

Гуулин Их Монгол Улсад дагаар орсны дараа Жэньдун син жун шу шэн байгуулагдав. Гуулин ван Юань улсын хаадын хүргэн болж, Юань гүрний гүнжтэй үе дамжин гэрлэсэн бөгөөд Монголын Умард Юань Улс хүртэл Гуулин-д алба гувчуур авч байсан.[10]

Монголын Солонгос судлал

[засварлах | кодоор засварлах]

Проф. Балдандоржийн Сумъяабаатар Монголын Солонгос судлалыг үдэслэгч бөгөөд Монголын Их хаад Солонгост удаа дараа илгээж байсан зарлиг бичиг тэргүүтнийг анх удаа судлан шинжилж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан анхдагч.

Mонгол солонгос хэл, соёлын харилцан холбоо, ёс заншлыг зэргэцүүлэн судалж, монгол солонгосын өвөг дээдэс эрт цагт одоогийн Буйр нуур, Халхын гол хавьд нутаг савлан байжээ гэж үзсэн. Солонгосын түүхч, археологичид тэр мөрөөр газар дээр нь ирж олон жил судалгаа, малтлага хийж, батлагаажуулсан болно:

 Солонгосуудыг өмнө зүгийнхнээс гаралтай гэж үзэж байсныг дахин тунгаан үзэж, нэг хэсэг солонгосчууд Төв Азиас гаралтай гэж үзэж, баталгаа нуталгаа дурдсаныг солонгосын эрдэмтэд, судлааачид хүлээн зөвшөөрч, ном бүтээлдээ эшлэж, интернетээр сацсан зүйл асар их байна.
  
 ”Гэсэр” гэдэг үг бол ”Бүхний хаaн” гэсэн утгатай цол бөгөөд монголын “Гэсэр хан” солонгосын “Көсырхан” нэг улбаатай гэж баталсан, солонгосчуудын нэг хэсэг нь Төв Азиас гаралтай гэдгийг үүгээр давхар нутласан.
 Монголын Нууц Товчооноос 20 жилийн өмнө буюу 1221 онд Их Монгол Улсын Чингис хаанаас илгээсэн гадаад харилцааны бичгийг нотолгоо болох 3 зарлигийг Солонгосын түүхийн эх сурвалжаас анх удаа олж орчуулсан.

Гуулин улсын түүхэнд Ван овогт 34 ван үе залган вангийн сууринд суужээ.

Өргөсөн нэр Өөрийн нэр Монгол нэр Хаанчилсан он
1 Тэжу Ван Гон 918–943
2 Хежун Ван Мү 943–945
3 Чонжун Ван Ю 945–949
4 Куанжун Ван Су 949–975
5 Кёнжун Ван Жү 975–981
6 Сонжун Ван Чи 981–997
7 Мугжун Ван Сун 997–1009
8 Хёнжун Ван Сүнь 1009–1031
9 Тугжун Ван Хөм 1031–1034
10 Чонжун Ван Хён 1034–1046
11 Мүньжун Ван Хүй 1046–1083
12 Сүньжун Ван Хүнь 1083
13 Соньжун Ван Үнь 1083–1094
14 Хоньжун Ван Үг 1094–1095
15 Сүгжун Ван Ун 1095–1105
16 Ежун Ван Ү 1105–1122
17 Иньжун Ван Хэ 1122–1146
18 Ыжон Ван Хёнь 1146–1170
19 Мёнжун Ван Ху 1170–1197
20 Синьжун Ван Даг 1197–1204
21 Хуйжун Ван Ён 1204–1211
22 Канжун Ван У 1211–1213
23 Кужун Ван Чоль 1213–1259
24 Воньжун Ван Шиг 1259–1274
25 Чүннёл Ван Го 1274–1298, 1298-1308
26 Чүнсонь Ван Жан Ижирбуха[11] 1298, 1308–1313
27 Чүнсук Ван Ду Раднаашир 1313–1330, 1332–1339
28 Чүнхэ Ван Жон Будашири 1330–1332, 1339–1344
29 Чүнмуг Ван Хөнь Бадамдорж 1344–1348
30 Чүнжун Ван Жо Чосгэндорж 1348–1351
31 Кунминь Ван Ун Баянтөмөр 1351–1374
32 Ү Ван Ү 1374–1388
33 Чан Ван Чан 1388–1389
34 Кунъян Ван Ю 1389–1392
  1. Курё Хятадын улсуудтай нэр төдий алба гувчуурын харилцааг хадгалсаар байсан. Нэмэлт мэдээллийг "Гадаад харилцаа" хэсгээн харна уу.
  2. Бусад нэр: Кэгён (개경; 開京), Hwangdo (황도; 皇都), Жоньгён (중경; 中京), Сунгак (송악; 松獄), Сунду (송도; 松都), Сонгён (송경; 松京), Вангён (왕경; 王京)[2]
  3. Олон нийслэлийн системтэй; хоёрдогч нийслэлтэй дээд нийслэл (922–1392)
  4. Бусад нэр: Канду (강도; 江都)
  5. Бусад нэр: Намгён (남경; 南京), Янжү (양주; 楊州)
  6. Курёгийн захирагчид нэгэн зэрэг хаад, эзэн хаад, Тэнгэрийн хөвгүүн байсан.[6][7] Дөрөв дэх захирагч Куанжун нь хаан биш зөвхөн эзэн хаан байсан.[8] Курёгийн захирагчид 1270 онд Монголын эзэнт гүрэнд бууж өгснөөр хаан цолтой болж буурчээ. (Солонгосын эзэн хааны цол#Курё хуудсыг харна уу.)
  1. Bielenstein 2005, p. 184.
  2. Korean History Society 2002, p. 15.
  3. 김재명. "남경(南京)". Encyclopedia of Korean Culture (солонгос хэлээр). Academy of Korean Studies. Татаж авсан: 14 Гуравдугаар сар 2019.
  4. Seth 2010, p. 92.
  5. Lee 1984, p. 134.
  6. Breuker 2010, p. 147.
  7. Em 2013, pp. 24–26.
  8. Breuker 2010, p. 157.
  9. Lee et al. 2014, p. 70.
  10. 高麗史 고려사 Горёогийн түүх, 2012 (солонгос хэлээр)
  11. '''Ижир''' хэмээх нь '''Жижиг''' гэх утгатай, нийлүүлж уншвал Жижигбуха гэсэн өхөөрдөл нэр болно
  • Breuker, Remco E. Koryŏ as an Independent Realm: The Emperor's Clothes?. — Korean Studies, 2003. — Vol. 27. — P. 48–84. — ISBN 0145-840X. — doi:10.1353/ks.2005.0001.
  • Bielenstein, Hans. Diplomacy and Trade in the Chinese World, 589-1276 (англ.). — BRILL, 2005. — ISBN 9047407614.
  • Kim, Jinwung. A History of Korea: From "Land of the Morning Calm" to States in Conflict (англ.). — Indiana University Press, 2012. — ISBN 0253000248.
  • Yuk, Jungim. The Thirty Year War between Goryeo and the Khitans and the International Order in East Asia (кор.). — Dongbuga Yeoksa Nonchong, 2011. — С. 11–52. — ISBN 1975-7840.
  • Breuker, Remco E. Establishing a Pluralist Society in Medieval Korea, 918-1170: History, Ideology and Identity in the Koryŏ Dynasty (англ.). — BRILL, 2010. — ISBN 9004183254.
  • Twitchett, Denis C.; Fairbank, John King; Franke, Herbert. The Cambridge History of China: Volume 6, Alien Regimes and Border States, 907-1368 (англ.). — Cambridge University Press, 1994. — ISBN 0521243315.
  • Bowman, John S. Columbia Chronologies of Asian History and Culture (англ.). — Columbia University Press, 2000. — ISBN 0231500043.
  • Park, Sang-jin. Under the Microscope: The Secrets of the Tripitaka Koreana Woodblocks (англ.). — Cambridge Scholars Publishing, 2014. — ISBN 1443867320.
  • Rogers, Michael C. Factionalism and Koryŏ Policy under the Northern Sung. — Journal of the American Oriental Society, 1959. — Vol. 79. — P. 16–25. — ISBN 0003-0279. — doi:10.2307/596304.