Южун ван
Ыжон ван 의종 毅宗 | |
---|---|
Курё улсын ван | |
Хаанчлал | 1146-1170 |
Хаан суусан | 1146 |
Бүтэн нэр | Ван Хёнь (왕현, 王晛) |
Төрсөн огноо | 1127 оны 5 сарын 23 |
Төрсөн газар | Кэсон |
Өнгөрсөн огноо | 1173 оны 11 сарын 7 |
Өнгөрсөн газар | Кэсон |
Өмнөх | Инжун ван |
Удаах | Мёнжун ван |
Их хатан | Жангён хатан |
Хатан | Жансонь хатан |
Хүүхэд | Хёрён хунтайж |
Эцэг | Инжун ван |
Эх | Гун-эй хатан |
Улс | Курё улс |
Ургийн овог | Кэсон Ван овог |
Сүмийн цол | Ыжон (의종, 毅宗) |
Ыжон ван (солонгосоор: 의종, хятадаар: 毅宗) Ван Хёнь (солонгосоор: 왕현, хятадаар: 王晛) (1127-1173) нь 1146-1170 оны хооронд Курё улсыг захирч байсан 18 дахь ван юм. 1134 онд Курё улсын хунтайж болсон. 1146 онд Инжон вангийн суурийг залгамжлан тус улсын ван болсон. Тэрээр анх вангийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд цэргийн ноёдыг төрийн албанд олноор дэмжиж байсан ч, сүүл үедээ бичгийн түшмэдийг цэргийн түшмэдээс илүү үзэж, соёрхох шан харамж нь илүү байж, найр цэнгээний үеэр цэргийн ноёдыг зугаацуулагч төдийгөөр үзэн харьцаж эхэлсэн нь цэргийн түшмэдийг өөрийн дайснаа болгоход хүргэжээ. 1170 оны намар Жон Жунбу, И Ыбан, И Го гэсэн жанждаар удирдуулсан цэргийн ноёд түшмэд төрийн эргэлт хийсэн нь амжилтанд хүрч Ыжон ванг огцоруулж, бичгийн түшмэдийг алж устган, Инжон вангийн 3-р хөвгүүн Икян гүн Ван Хог шинэ вангаар өргөмжлөн их сууринд залжээ. Харин албан тушаалаас огцорсон Ыжон ван Кёнжу хот руу цөлөгдөж, 1173 оны 11 сарын 7 нд зүүн нийслэл Кёнжу хотод нуруугаа хугалуулж нас барсан. Нас барсны дараа Кангва Жанхё их ван (강과장효대왕; 剛果莊孝大王) хэмээн өргөмжлөн, сүмийн цолыг Ыжон гэжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Эцэг: Иньжон ван (인종)
- Өвөө: Ежон ван (예종)
- Эмээ: Сүньдок хатан (순덕왕후)
- Эх: Гон-эй хатан (공예왕후)
- Нагац өвөө: Им Воньху (임원후)
- Нагац эмээ: Бупён И овгийн Жинхангүг их ахайтан (진한국대부인 부평 이씨)
- Хатад хүүхэд:
- Ким овгийн Жангён хатан (장경왕후 김씨): Мүнжон вангийн ач хүү Ганнын гүн Ван Онгийн охин. Эхийн овгийг хэрэглэж, вангийн хатан болсон.
- Хёрён хунтайж Ван Ги (왕기 효령태자)
- Гёндок гүнж (경덕궁주): Иньжон вангийн дүү Сындок гүнжээс төрсөн Ёнчан гүн Ван Пёнтай гэрлэсэн. Нөхөр Ван Пён нь түүний үеэл юм.
- Аньжон гүнж (안정궁주): Сындок гүнжээс төрсөн Хамнян бэк Ван Бактай гэрлэсэн. Нөхөр Ван Бак нь түүний үеэл юм.
- Хвасүнь гүнж (화순궁주): Ганнын гүн Ван Онгийн ач хүү Гваннын гүн Ван Мёнтай гэрлэсэн. Ван Мёнгийн ээж нь Иньжон вангийн охин Сынгён гүнж. Нөхөр нь түүний үеэл бас бөл юм.
- Жиксан Чой овгийн Жансонь хатан (장선왕후 최씨): Чой Хонжэ түшмэлийн хүү Чой Даньгийн охин. Ээж нь Гон-эй хатны дүү. Ыжон вангийн бөл[1] дүү болно.
- Мүби татвар эм (무비)
- 3 хөвгүүн, 9 охин төрүүлсэн. Тэдний нэр тодорхойгүй.
Өмнөх Инжун ван |
Курё улсын ван 1146-1170 |
Дараах Мёнжун ван |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Бөл гэдэг нь нагац талын эгч дүүсийн хүүхдүүд нэгнээ дуудах нэршил.