Jump to content

Ежун ван (Курё)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ежун ван
Курё улсын ван
Хаанчлал1105-1122
Хаан суусан1105
Бүтэн нэрВан Ү
Төрсөн огноо1079 оны 2 сарын 11
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1122 оны 5 сарын 15
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхСукжун ван
УдаахИнжун ван
ЭцэгСукжун ван
УлсКурё улс
Ургийн овогВан
Сүмийн цолЕжун

Ежун ван (солонгосоор: 예종; хятадаар: 睿宗, пиньинь галиг: Ruìzōng) Ван Ү (солонгосоор: 왕우, хятадаар: 王俁, пиньинь галиг: Wáng yǔ) (1079-1122) 1105-1122 оны хооронд Курё улсыг захирч байсан 16 дахь ван юм. 1122 онд таалал төгссөн.

Цэрэг дайны ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Курё улсын Ежон ван Ван Ү нь Сүкжун вангийн Мён үй хатнаас 1079 онд төрсөн. 1100 онд 21 настайдаа хунтайжаар өргөмжлөгдсөн. 1105 онд эцгийгээ өөд болсны дараа улсын ван болсон. Түүний засаглалын үед хойд зүгт Ванъян овгийн Агуда ноёноор удирдуулсан Зүрчидийн Алтан улс байгуулагдаж, Ляо улсын ихээхэн газар нутгийг эзлэн хүчирхэгжсэн тул өөрийн улсын цэргийн хүчээ сайжруулах, хил дагуух хот цайзуудын хамгаалалтыг сайжруулахад анхаарч байв. Мөн урлаг, гүн ухаан улам их хөгжиж байв.

Сукжун вангийн үед курё улс нь зүрчидтэй хэд хэдэн удаа тулалдахдаа бүгдэд нь ялагдсан. Учир нь тухайн үед курёгийн цэргүүд зөвхөн явган цэргээс бүрдэж байсан нь морьт цэрэгтэй зүрчидэд ялагдах нэг үндэс болсон. Иймээс Сукжун ван цэргийн шинэчлэлт хийж, Бёлмубань (별무반; 別武班) хэмээх зүрчидийн эсрэг байлдах зориулалттай цэргийн хороо эмхлэн байгуулжээ.

Гэвч 1105 онд Сукжун ван дайнд явах замдаа өөд болсноор дайн болоогүй юм. Хунтайж Ван Ү бээр улсын ван болсны дараа Зүрчидийн эсрэг байлдах ажиллагааг сэргээж, 1107 онд Юнь Гвань жанжнаар удирдуулсан Бёлмубань хорооны 17,000 цэргийг зүүн хойд зүг рүү илгээв. Тус цэргийн хүч нь амжилттай байлдан одоогийн Хамжу орчмын газрыг эзлэн, Хамжу (함주, 咸州), Ёнжу (영주, 英州), Үнжу (웅주, 雄州), Бокжу (복주, 福州), Гилжу (길주, 吉州), Гунхёмжин (공험진, 公咽鎭), Сүннён (숭녕, 崇寧), Тонтэй (통태, 通泰), Жинян (진양, 眞陽) гэсэн есөн хотыг байгуулан суусан. Гэвч Курё улсын засгийн газар 1109 онд Зүрчидэд бууж өгч, есөн хотоос цэргийн хүчээ эргүүлэн татав.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Курё улс нь тухайн үед шинээр мандаж байсан Алтан улс, бууран доройтож байсан Ляо улс, эртний уламжлалт харилцаатай хятадын Сүн улс гэсэн эдгээр гурван улсын дунд өөрийн орны ашиг сонирхолд тааруулж харилцаж байв. 1114 онд Ежун ван Сүн улсын Хуйзун хаанд элч илгээхдээ Күнзийн ёслолд зориулсан хөгжмийн зэмсэг, зааварчилгааг илгээхийг хүссэн ч, хятадын талаас 167 нэгж хөгжмийн зэмсэг, тэдгээр зэмсэгийн зааварчилгаа 20 гаруй дэвтэр номыг илгээжээ. 1116 онд Сүн улсаас 572 ёслолын хувцас, 428 төрлийн хөгжмийн эд хэрэгсэл зэрэг томоохон бэлэг илгээсэн нь Курё, Чусоний вант улсуудын вангийн ордны хөгжимийн Аак хэмээх нэгэн төрөл үүсэх үндэс болсон. 1110

Ежун вангийн үед зүрчидтэй харилцах бодлого нь хятадын Сүн улсаас бүрэн хамаарч байсан. Сүн улсын Хуйзон хаан курёчуудыг зүрчидтэй харилцахгүй байхыг сануулж, байсны дагуу 1117 онд Ежун вангийн шийдврээр Курёгийн арми Ялу мөрний орчимд байсан Ыйжу орчмын газрыг эзлэн авч, цайз бэхлэлт барьж суув.

1122 онд таалал төгссөний дараа түүнийг 13 настай хунтайж Ван Хэй залгамжлан улсын ван болжээ.

  • Эцэг: Сукжун ван (숙종)
  • Эх: Мён үй хатан (명의왕후)
    • Нагац өвөө: Ю Хон (유홍)
    • Нагац эмээ: Кёнжу Ким овгийн ахайтан (부인 경주김씨)
  • Хатад хөвгүүд:
  1. Иньчон И овгийн Кёнхва хатан (경화왕후 이씨; 1079–1109): Соньжун вангийн Жоншин хёнби бага хатнаас төрсөн. Ежун вангийн үеэл эгч нь бөгөөд Курёгийн вангийн гэр бүлийн уламжлалаар эхийн талын И овгийг авч Ежун вантай гэрлэсэн. Хүүхэдгүй.
  2. Иньчон И овгийн Сүндок хатан (순덕왕후 이씨; 1094–1118): Ханъян гүн И Жагёмын охин.
    1. Хунтайж Ван Хэй (태자 왕해)
    2. Сындок гүнж (승덕공주)
    3. Хынгён гүнж (흥경 공주)
  3. Кэсон Ван овгийн гүйби (귀비 왕씨): Мүнжун вангийн хүү Жинхан гүн Ван Унгийн охин. Ежун вангийн хаяал дүү. Хүүхэдгүй.
  4. Хэжу Чой овгийн сүкби (숙비 최씨)
    1. Ван Гакван (왕각관)
  5. Ынь овогт татвар эм (은씨)
    1. Ван Жи инь (왕지인)
  6. Ань овогт татвар эм (안씨)
    1. Охин (황녀)
Өмнөх
Сукжун ван
Курё улсын ван
1105-1122
Дараах
Инжун ван