Jump to content

Соньжун ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Соньжун
선종
宣宗
Курёгийн ван
Хаанчлал1083–1094
Титэм зүүх ёслол1083
Сажон танхим, Кэгён, Курё
ӨмнөхСүньжун ван
ЗалгамжлагчХоньжун ван
ТөрсөнВан Үнь/Ки
1049 оны 10 сарын 9
Кэгён, Курё
Өнгөрсөн1094 оны 6 сарын 17 (44 насалсан)
Ёнён танхим, Кэгён, Курё
Оршуулга
Иллын (인릉; 仁陵)
ХатанЖоншинь хёнби
Сасук хатан (–1083)
ТатварВоншинь гүнж
Хүүхэд
Нас барсны дараах нэр
Кванин Хёнсүнь Ансон Сахё их ван
관인현순안성사효대왕
(寬仁顯順安成思孝大王)
Сүмийн нэр
Соньжун (선종; 宣宗)
Гэр бүлВан
ДинастиКурё
ЭцэгМүнжун ван
ЭхИньэ хатан

Соньжун ван (солонгос: 선종; хятадаар: 宣宗) (1049-1094) Ван Үнь (왕운; 王運) нь 1083-1094 онд Курё улсыг захирч байсан 13 дахь ван юм. 1094 онд Кэсон хотод таалал төгссөн.

Мүнжун вангийн Иньэ хатнаас 1049 онд төрсөн хоёрдугаар хөвгүүн. 1056 онд 7 настайдаа Гүквонь хү (國原侯) цол хүртсэн. 1083 онд ах Сүньжун ванг залгамжлан улсын ван болжээ. Түүний засаглалын жилүүдэд гадаад улсуудтай худалдаа хийж, эдийн засаг нь сайжирсан. Үүнийг дагаад буддын шашны сүм хийд барьж, хятадын Сүн улсаас 1000 боть судар, японоос 4000 боть судар залах, худалдан авах мэтээр авч ирж шашныг хөгжүүлэхэд анхаарч байв.

  • Эцэг: Мүнжун ван (고려 문종)
  • Эх: Иньэ хатан (인예왕후)
    • Нагац өвөө: И Жа ёнь (이자연)
    • Нагац эмээ: Кёнжу Ким овгийн ахайтан (부인 경주 김씨)
  • Хатад хүүхэд:
  1. Иньчон И овгийн Жоншинь хёнби (정신현비 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин.
    1. Ёньхва гүн (연화공주)
  2. Иньчон И овгийн Сасук хатан (사숙왕후 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин.
    1. Ван Ук тайзи (태자 왕욱)
    2. Суань гүнж (수안택주)
    3. Ван гүнж (공주 왕씨)
  3. Иньчон И овгийн Воншинь гүнж (원신궁주 이씨): Иньэ хатны ах эсвэл дүүгийн охин
    1. Ханьсань хү Ван Юнь (왕윤 한산후)
  4. Тодорхойгүй
    1. Ван гүнж (왕자 왕씨)
    2. Ван гүнж (왕자 왕씨)
Өмнөх
Сүньжун ван
Курё улсын ван
1083-1094
Дараах
Хоньжун ван