Jump to content

Хоньжун ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хоньжун
헌종
獻宗
Курёгийн ван
Хаанчлал1094–1095
Титэм зүүх ёслол1094
Чүнгван танхим, Кэгён, Курё
ӨмнөхСоньжун ван
ЗалгамжлагчСукжун ван
Курёгийн огцорсон ван
Хаанчлал1095–1097
Титэм зүүх ёслол1095
ТөрсөнВан Үк
1084 оны 8 сарын 1
Ёнхва ордон, Кэгён, Курё
Өнгөрсөн1097 оны 11 сарын 6 (13 насалсан)
Хынсан ордон, Кэгён, Курё
Оршуулга
Ыллын (은릉; 隱陵)
Эхнэр/нөхөрХоэсүн хатан
Нас барсны дараах нэр
Чонби Кунсан их ван
정비공상대왕
(定比恭殤大王)
Гэр бүлВан
ДинастиКурё
ЭцэгСонжун ван
ЭхСасук хатан

Хоньжун ван (солонгосоор: 헌종; ханзаар: 獻宗, пиньинь галиг: Xiàn zōng) Ван Үк (солонгосоор: 왕욱; ханз: 王昱) (1084-1097) нь

1094-1095 оны хооронд Курё улсыг захирч байсан 14 дахь ван юм. 1084 онд Соньжун вангийн Сасук хатнаас мэндэлсэн. 1093 онд хунтайжд өргөмжлөгдсөн. 1094 онд эцэг Соньжун ван таалал төгссөний дараа улсын вангийн сэнтийд заларсан. Гэвч 1 жилийн дараа түүний эсрэг И Жа-и хэмээгч ноён бослого гаргаж түүнийг суудлаас нь зайлуулж, оронд нь түүний авга ах Ван Он буюу ирээдүйн Сукжун ванг улсын вангийн сууринд залсан. Тэрбээр 1097 онд 13 насандаа таалал төгссөн.

  • Эцэг: Соньжун ван
  • Эх: Иньчон И овгийн Сасук хатан (사숙왕후 이씨)
    • Нагац өвөө: И Жаён: Иньчон И овогтон.
    • Нагац эмээ: Кёнжу Ким овгийн ахайтан
Өмнөх
Соньжун ван
Курё улсын ван
1094-1095
Дараах
Сукжун ван