Jump to content

Сукжун ван (Курё)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сукжун
숙종
肅宗
Курёгийн ван
Хаанчлал1095–1105
Титэм зүүх ёслол1095
Чүнгван танхим, Кэгён, Курё
ӨмнөхХоньжун ван
ЗалгамжлагчЕжун ван
ТөрсөнВан Хви
1054 оны 9 сарын 2
Ёнхва ордон, Кэгён, Курё
Өнгөрсөн1105 оны 11 сарын 10 (51 насалсан)
Чанпён хаалганы гадна талд, Кэгён, Курё
Оршуулга
Ённын (영릉; 英陵)
ХатанМён үй хатан (–1079)
Хүүхэд
Нас барсны дараах нэр
Мүнхьэ Канжон Мёнхю их ван
문혜강정명효대왕
(文惠康正明孝大王)
Сүмийн нэр
Сукжун (숙종; 肅宗)
Гэр бүлВан
ДинастиКурё
ЭцэгМүнжун ван
ЭхИньэ хатан

Сукжун ван (солонгосоор: 숙종; хятадаар: 肅宗) Ван Ун (왕옹, 王顒) (1054-1105) нь 1095-1105 оны хооронд Курё улсыг захирч байсан 15 дахь ван юм. 1095 онд балчир Хоньжун вангийн эсрэг төрийн эргэлт хийж, огцоруулан албан хүчээр Курёгийн ван болсон. Тэрбээр улсын ван болсны дараа 1102 онд анхны гуулин зоос гаргах, өмнөд нийслэл Намгён буюу одоогийн Сөүл хотыг байгуулсан. 1104 онд хойд зүгээс Зүрчид аймгууд уулгалан довтлон түйвээсэнд, цэргийн жанжин Юнь Гваниар их цэрэг удирдуулан хойд зүг рүү илгээжээ. 1105 онд умард нийслэл Пёнян хот орох зам зуурт таалал төгссөн.

  • Эцэг: Мүнжун ван (문종)
  • Эх: Иньчон И овгийн Иньэ хатан (인예왕후)
    • Нагац өвөө: Иньчон И овогтон И Жаёнь (이자연)
    • Нагац эмээ: Кёнжу Ким овогт ахайтан (부인 경주 김씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Жонжу Ю овгийн Мён үй хатан (명의왕후 유씨)
    1. Хунтайж Ван Ү (태자 왕우)
    2. Сандан хү Ван Пил (왕필 상당후)
    3. Ван Жинём Wang (왕징엄)
    4. Тэбан гүн Ван Бо (왕보 대방공)
    5. Тэвонь гүн Ван Хю (왕효 대원공)
    6. Жэань гүн Ван Со (왕서 제안공)
    7. Тун и хү Ван Гю (왕교 통의후)
    8. Дэрён гүнж (대령궁주)
    9. Хынсү гүнж (흥수궁주)
    10. Аньсү гүнж (안수궁주)
    11. Бокнён гүнж (복녕궁주)
  2. Угсаа гарал тодорхойгүй хатан
    1. Гёнсонжогсо Ван Хёнь ын (왕현응 견성적소 수좌)
Өмнөх
Хоньжун ван
Курё улсын ван
1095-1105
Дараах
Ежун ван