Jump to content

Монголчууд Солонгосыг эзэлсэн нь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Монголчуудын Солонгос дахь довтолгоо, 1231-1259 он

Монголчуудын Солонгос дахь ноёрхол (1231-1259), Монголын Эзэнт Гүрний солонгосын эсрэг хийсэн аян дайны эцэст алдарт Гүрёо улсын дараа 1231-ээс 1270 онд бүрэлдэн тогтсон байна. Нийтдээ 6 том аян дайны дараа Солонгосын хойг, болон Солонгос тэр чигтээ Юань гүрний дор нэгдэн ойролцоогоор 80 гаруй жил тэдний захиргаанд байжээ.

1225 онд Гүрёо улсын 23-р хаан Гожонд (1213-1259) Монголын Эзэнт Гүрэнд Гүрёо алба гувчуур, бараа таваар өгөхийг шаардаж илгээсэн элч Чу-кую гэгчийг алжээ. Түүний үхэл нь Монголчуудад Гүрёо рүү довтлох нэг ашигтай шалтаг болов. Ингээд 1231 онд Өгөдэй хаан солонгосыг эзлэн дүрэм журмаа тогтоон, тэнд Сартай жанжинаар удирдуулсан монгол цэрэг армиа байрлуулжээ. Монгол цэрэг арми Ялу голыг гатлан хил хязгаарын жижиг хот болох Үйжү хотыг буулган авчээ. Чоэүгээс цэргийн алба хаах боломжтой хүмүүсийг элсүүлэн хүчирхэг явган армиа бүрдүүлээд, Монголчууд Анжү, Күсонг хоёрын эсрэг байлдсан байна. Монголчууд Анжүг барьж, Күсоны байгаа газрыг бүслэн авсан ба Сартайн шилдэг цэргүүд Гүрёогийн армийг бут цохин Гайсон хотыг амжилттай эзэлжээ.

Монголын цэрэг арми солонгосын хойгийн төв Чунгжу хүрсэн хэдий ч Жи ван сүгээр удирдуулсан арми тэдний эсрэг үхэн хатан тулалдаж дайралтыг нь зогсоож чадсан байна. Энэ тулалдааны дараа Гүрёод монголын эсрэг дахин тулалдах хүч байхгүй байсан учир монголтой найрамдахыг хүссэн бөгөөд монголчууд тэднээс 10,000 халиуны арьс, 20,000 морь, 10,000 торго даавуу, 1,000,000 цэргийн хувцас мөн тооны хүүхэд эмэгтэйчүүдийг монголын эзэнт гүрэнд зарц боол болгон өгөхийг шаарджээ. 1232 оны хавар Сартай жанжин цэргийн гол хүчээ умард зүг эргүүлэн татсан бөгөөд Гүрёод түүний 72 монгол цэргийн ноёд түшмэлүүд баруун хойд зүгийн өөр олон овог аймгуудын довтлогооноос Гүрёог ийн амар амгалан байдлыг хамгаалах нэрээр үлдсэн байна.

1232 онд Чое ү хаан Кожоныг түшиглэн түүний ахмад сайд түшмэдүүдэд зарлиг гаргуулан хаант улсынхаа хамгийн их хүн амтай Гайсоны хүн амыг Сонгдогоос Гангва арлын Гяёнгги хавцал руу нүүлгэж, тэнд монголчуудын аюул заналаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор хэрэм цайз барихаар бэлтгэж эхэлсэн байна. Чое ү монголчуудын далайгаас эмээдэг гол сул талыг нь ашигласан байна. Улсын удирдлагууд нь Гангва арал руу байнга энгийн болон ачааны усан онгоцоор цэргүүдийг илгээдэг байжээ. Кожон хаан гэнэт арал дээрх дэн буудлыг нүүлгэн энгийн нүүдэлчдийн орогнох газар хэмээн уулын хавцалд эсвэл арлын ойр эргээс зайдуу байрлуулахыг тушаав. Гангва арал нь өөрөө бат бөх хамгаалттай цайз шиг газар байжээ. Харин Монголчууд тэдний нүүхийг нь эсэргүүцэн тэр даруй хөлөг онгоцоо усанд тавин 2дохь довтолгооноо эхлүүлсэн байна. Монголын арми Пёнгян-аас Монголын армид урвагч ХонБоквон-оор удирдуулан хойд солонгосыг түрэмгийлэн эзлэв. Тэд цааш өмнөд хойг рүү хүрсэн хэдий ч Гангва аралыг хүчээр эзлэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэж арлаас хэдхэн милийн наана Гванжүд байрлаж байв. Гэвч Сартай жанжинг Ким юн ху гэгч хороож, Ёнгиний ойролцоо бослого гарган монголчууд цэргээ дахин хойш татсан байна. Тулаан болгонд нэгээс хоёр монгол удирдагчууд алагдаж байв.1235 онд Монголчуудын эхэлсэн аян дайн нь Жеолла муж, Гүёнгсанг-н хавь газрыг сүйтгэсэн. Тэгсэн хэдий ч цэргийн бус эсэргүүцэл тэмцлүүд хүчирхэгжиж Гангва цайзыг хүчтэй болгож бэхжүүлэхийг оролдож байжээ.Гүрёо онцгой ялалтууд олж авсан боловч Гүрёо цэрэг ба үнэнч шударга армийн довтолгоог сөрж зогсож чадахгүй байсан юм.1232 оны турш Гожон хаан дайсныхаа халдлага довтолгооныг үгүй болгосон хэмээн 1236 онд солонгос даяараа том найр наадам хийхийг зарлигджээ. Буддын шашны сүм хийдийг барьж, 15 жил 81,000 ном судрыг тайрдсан дээр сийлж цуглуулан тэр өдрөөс хайрлан шүтэж эхэлжээ. Монголчууд Гангва арлыг эзлэх чадахгүй байсан учраас Гүрёогийн энгийн иргэдийн гэр оронг нь шатааж энгийн иргэд олноор өлбөрч үхэж байжээ. Гэвч зарим цайзууд эцэстээ бууж өгсөн ба Монголчуудыг өөдөөс эсэргүүцсэн хүн бүрийг тэд шууд цаазладаг байв.1238 онд Гүрёо зөөлөрч найрамдахыг хүсчээ. Монголчууд Гүрёогийн гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч Гүрёотой арилжаа наймаа хийхээр болж их цэргээ татан барьцааны хүмүүсийг суллаж явуулжээ.