Куанжун ван

Гванжун ван
Курё улсын ван
Хаанчлал949-975
Хаан суусан949
Бүтэн нэрВан Су
Төрсөн огноо925
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо975
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхI Жэнжун ван
УдаахКёнжун ван
Их хатанДэймуг хатан
ХүүхэдКёнжун ван
Хёхуа хунтайж
Чэнчүчэн гүнж
Бухуангүн гүнж
Мундэг гүнж
ЭцэгТэжу
ЭхСиньмёнсүнсон хатан
УлсКурё улс
Ургийн овогВан овог
Сүмийн цолГванжун

Гванжун ван (солонгос: 광종; ханз: 光宗) (925-975) Ван Со (왕소) нь 949-975 оны хооронд Курё улсыг захирч байсан 4 дахь ван юм. Тэрээр Тэжу вангийн 4-р хүү бөгөөд 949 онд өөрийн ах I Чонжун ванг залгамжлан авсан. Түүний хаанчлалын эхний жилүүдэд улсын дотоод байдал харьцангуй тогтворжиж байсан. Гэвч түүний нас өтлөхийн хэрээр маш их хардамтгай болж вангийн угсааны олон зуун хүнийг хүйс тэмтэрсэн бөгөөд түүнийг нас барсаны дараах 976 онд вангийн угсааны 6 хан эр хүн үлдэж байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

949 онд Ван Со 25 настайдаа Курё улсын ван болоод баян эрх мэдэлтэй ноёд язгууртнуудын охидтой гэрлэж, тэдний гэр бүлийг хүчжүүлэхээс сэргийлж, өөрийн эгч Дэмок хатантай гэрлэжээ. Дэмок хатан бол Тэжу вангийн Хванбу овгийн хатнаас төрсөн охин юм.

Түүний засаглалын үед хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулах, тусгаар тогтнолоо батжуулах арга хэмжээ авсны дүнд түүний үед Кидантай ямар нэгэн дайн хийсэнгүй. Тэрээр эдийн засгаа өөд татах хэдэн удаагийн шинэчлэл хийхийг зорьжээ. 956 онд тэрээр боолуудыг чөлөөлөх хууль (Солонгосоор: 노비안검법; галиг: Nobi-angeombeop) санаачлсан. Тус хууль нь язгууртан өрхүүд ихээхэн боолтой байсан нь зарим үед эзнийхээ хувийн цэрэг болох тохиолдол байсан тул хүчирхэг феодал ноёдын хүчийг сулруулахыг зорьжээ.

958 онд хятадын төрийн шалгалтын тогтолцоог хуулбарлан шалгалт авахдаа вангийн угсааны эрчүүдээс бусад дунд дээд давхаргын эрчүүдээс Күнзийн сургаалаар төрийн шалгалт авч эхэлсэн. Улмаар түшмэдийг зэрэглэлд хувааж, хувцас хэрэглэлийн дүрмийг шинээр тогтоов. Куанжун вангийн үед ядуу иргэдэд зориулсан үнэгүй үйлчлэх Дэби-вон (Солонгос: 대비원; ханз: 大悲院) гэх байгууллага нээн ажлуулжээ. Энэ нь эм тан авах чадамжгүй дундаж, ядуу өрхийн иргэнийг эмчлэх газар юм.

960 онд Курё улсын баруун хойд, зүүн хойд хилийн дагуу 12 бэхлэлт барьж, газар нутгаа Чончон голоос Ялу гол хүртэл тэлэв. Түүний санаачлан хэрэгжүүлсэн олон шинэчлэлт хөгшин ноёд, жанждын эрх ашгийг шууд зөрчиж байснаас болж 960 онд бослого гарч, Кванжун ванг огцоруулахыг зорьж байсан. Гэвч бүтэлгүйтснээр энэ бослогод оролцсон Тэжу вангийн 9-р хөвгүүн Ван Вонь, Хэжун вангийн хөвгүүн Хынхва гүн, Чонжун вангийн хөвгүүн Гёнчуньвон гүн нарт хор уулган, бусад ноёд ихэсийг цаазлав. Гэвч үүгээр зогссонгүй, энэ үеэс эхлэн Кванжун ван нас барах хүртлэх хугацаанд Тэжу вангийн 3200 түшмэдийн 40 гаруй хүнээс бусад нь цаазлуулж, вангийн угсааны эрчүүдээс 6 эр хүн амьд үлдэж бусад нь улс төрийн хэрэгт холбогдож хүйс тэмтрүүлэв.

975 онд 50 настайдаа өөд болох үед нь түүний амьд үлдсэн ганц хөвгүүн Ван Жу нь залгамжлав. Түүний шинэчлэлийн бодлого нь түүнийг залгамжлагч Кёнжун вангийн үед хэрэгжиж байсан ч, хүнд суртал, ноёдын дургүйцлээс болж бүрэн хэрэгжиж байсангүй. Сонжун ван, вангийн сууринд суумагц боол чөлөөлөх хуулийг цуцалж, бусад шинэчлэлийг нь зогсоосон.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Тэжу ван (고려 태조)
  • Эх: Синьмён хатан (신명왕후)
  • Хатад:
  1. Дэмок хатан: Хванбо овгийн хатнаас төрсөн. Эцэг нэгтэй охин дүү нь болой.
    1. Ван Жу (태자 왕주)
    2. Хёхва тайзи (효화태자)
    3. Ван Айжи авхай (왕아지 천추전부인)
    4. Бохва авхай (보화궁부인)
    5. Муньдок хатан (문덕왕후)
  2. Гёнхва хатан: Жиньчонь Им овгийнх. Кванжун вангийн үеэл.
  3. Ким овгийн татвар эм
Өмнөх
I Чонжун ван
Курё улсын ван
949-975
Дараах
Кёнжун ван