Тэжу (Курё)

Тэжу
Курё улсын ван
Хаанчлал918-943
Хаан суусан918
ӨмнөхГүн Е
УдаахХэжун ван
ХатанСинь-и хатан,
Синьдок хатан
ХүүхэдХэжун ван,
I Жэнжун ван,
Гванжун ван
ЭцэгВан Рюн
Ургийн овогВан овогт

Тэжу буюу Ван Гон (солонгос: 태조 왕건; ханз: 太祖 王建) (877-943) нь 918 онд Курё улсыг үндэслэн байгуулсан ван юм. Тэрээр 936 онд Солонгосын хойгт оршиж байсан Хожуу Бэкжэ, Шилла улсыг эзлэн авч нэгтгэжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ван Гон нь 877 онд Шилла улсын Сонгак хотын баян худалдаачин Ван Рюнгийн ууган хөвгүүн болж мэндэлсэн. "Гаоли тужин" хэмээх 12-р зууны хятадын Сүн улсын элч Сю Жингийн бичсэн сурвалж бичигт Ван Гон вангийн өвөг дээдсийг Когурё улсын сурвалжит гэр бүлээс гаралтай хэмээн тэмдэглэжээ.

IX зууны сүүлчээр Солонгосын хойгийн ихэнх нутгийг эзлэн оршиж байсан Шилла улсад Жиньсон хатан ван төр барьсан үед тус улсын дотоодын хямрал дээд цэгтээ тулж, газар бүрт газрын эздийг эсэргүүцсэн бослого тэмцэл гарах болсон. Тэдгээрийн дундаас баруун хойд нутгийн Гүн Е, баруун өмнөд нутгийн Кён Хвонь нар тодрон гарч, Шиллагийн хот тосгодыг эзлэн, төрийн цэргийн эсрэг дайтах хэмжээнд хүрсэн. 895 онд Гүн Егийн удирдсан босогчдын цэргүүд Шиллагийн баруун хойд нутаг дахь Сондо хотыг эзлэжээ. Энэ үед Ван Гонгийн эцэг нь Гүн Ед тал засч, бууж өгөх үед Ван Гон бээр тус босогчдын цэрэгт элсснээр түүний улс төрийн каръер эхэлжээ. Ван Гон цэрэг орсны дараа амжилттай тушаал дэвшиж, цэргийн жанжин болов. 900 онд Хожуу Бэкжэгийн эсрэг дайнд оролцож, Чунжу орчмын газрыг эзлэв. 903 онд Хожуу Бэкжэгийн эсрэг хөлөг онгоцоор довтолж, Кымсун боомтыг эзлэн авчээ. 913 онд Гүн Е улсын нэрээ Тэбон гэж солин, өөрийгөө амьд Будда хэмээн тунхаглаж, энэ явдлыг эсэргүүцсэн эхнэр хүүхэд, анд нөхөд, лам нарыг алсан үйлдэл нь түүнийг дагасан ноёд жанжид, цэрэг ард иргэдийг өөрөөсөө түлхэх эхлэл болсон гэж түүхэнд тэмдэглэжээ.

918 онд Ван Гон жанжин, түүнийг дэмжигч ноёд жанжид нууцаар цуглуулан уулзаж, төрийн эргэлт хийж, Гүн Ег зайлуулж, Ван Гоныг улсын ван болгохоор тохиролцжээ. Тус жилдээ Тэбон улсын нийслэл хот Чорвоньд бослого гарч, Гүн Е-г алж, Ван Гоныг улсын ванд өргөмжлсөний дараа, Тэбон гэх нэрийг халж, Курё (ханз: 高麗, хангыл: 고려) хэмээн нэрлэхээр тунхаглав.

Курё улсын ван болсон нь[засварлах | кодоор засварлах]

918 онд улсаа тунхаглаж, вангийн сэнтийд заларсны дараа нийслэл хотыг Чорвониос өөрийн төрсөн хот Кэгён (одоогийн Кэсон) руу нүүлгэв. Мөн Буддын шашныг төрийн шашин болгов. Эртний Когурё улсын нийслэл хот Пёнян хот нь тухайн үед эзэнгүй балгас болж, зүрчид овгийнхоны ан агнуурын нутаг болж, байсныг шинээр хот байгуулж, хүн суурьшуулан эзэнтэй болгох зарлиг гаргаж үеэл Ван Сикрёмыг хотыг захируулахаар илгээв. Дараа жил нь Пёнян хотыг баруун нийслэл болгосон.

935 онд Тэжу вангийн удирдсан Курё улсын цэргүүд Шилла улсын нийслэл хот Кёнжу хотыг эзлэн, Гёнсун ванг олзлон авч, охиныг нь бага хатнаа болгов. 936 онд Курё улсын арми Хожуу Бэкжэ улсыг эзлэж чадсан нь солонгосын дахин нэгтгэж, 943 онд нас барах хүртлээ захирсан.

926 онд Бохай улсыг Кидан улс мөхөөснөөр одоогийн Манжуурын нутагт амьдарч байсан Бохайгийн язгууртан болон иргэд олон тоогоор Курё улс руу дүрвэж ирэхэд нь Тэжу ван тэднийг найрсагаар хүлээн авч өөрийн улсдаа тараан суулгаж, язгууртнуудад нь цол, албан тушаал шагнажээ. Ингэснээр хойд зүгт байсан Кидан улстай шууд дайсагнах эхлэл нь тавигдсан. Түүний 936 онд хожуу гурван улсыг нэгтгэсэн, Бохайгийн цагаачдыг хүлээн авсан хэрэг явдлууд нь 668 оны Шилла улс гурван улсыг нэгтгэсэн хэрэг явдлаас дутахгүй улс төрийн чухал алхам болжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Ван Рюн (хожим түүнд Сэжу ван цол нэхэн өргөмжилсөн)
  • Эх: Хань овогт ахайтан

Тэжу ван 30 хатад, татвар эмс, 25 хөвгүүн, 9 охинтой болсон. Түүнийг 943 онд Жанхва хатнаас төрсөн Ван Му ханхүү залгамжлан, Курёгийн хоёр дахь ван болжээ.

Өмнөх
Тэбоны Гүн Е ван
Курё улсын ван
918-943
Дараах
Хэжун ван