Jump to content

Чүнсук ван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чүнсук ван (1294 оны 7 сарын 30 - 1339 оны 5 сарын 3) (солонгос хэл:충숙왕, хятадаар: 忠肅) бол Гуулин улсын 27 дахь ван юм. Чүнсонь вангийн монгол угсааны Есүжин хатнаас төрсөн. Төрсөн нэрийг нь анх Ван До (왕도, 王燾) гэж байсныг Ван Мань (왕만, 王卍) хэмээн өөрчилжээ. Монгол нэр нь Араднашири (아랄특눌실리, 阿剌忒訥失里, самгарди хэлээр: रत्न श्री) болой. 1313-1330, 1332-1339 оны хооронд курё улсыг захирч байсан. 1330 онд вангийн сууриа хөвүүн Чүнхэ ванд шилжүүлсэн ч, 2 жилийн дараа Тугтөмөр хааны зарлигаар дахин Курё улсын ван болсон. Таалал төгссөний дараа Ыихё их ван (의효대왕, 懿孝大王) хэмээн өргөмжлөн, Ыирин бунханд оршуулсан.

1313 онд Буянт хааны зарлигаар Чүнсонь ванг, сэнтийнээс нь буулгаж Юань улсын Дайду хотод дуудан суулгав. 1313 онд хунтайж Ван До нь вангийн сэнтийд заларч, Чүнсук цолтойгоор төр барьж эхэлсэн. 1320 онд Юань гүрэнд алба хашиж байсан шэн ван Ван Го хэмээх курёгийн язгууртан монгол ноёдтой хуйвалдаж Чүнсонь ванг Төвөд рүү цөллөгт явуулан, Шадбал хаанд тал засч курёгийн ван Чүнсукийг огцоруулж, өөрөө улсын ван болохоор оролдож байжээ. 1323 онд Шадбал хаан алуулсны дараа Шэн ван Ван Гогийн хуйвалдаан бүтэлгүйтэв. 1330 онд тэрээр өөрийн хүсэлтээр хөвүүн Ван Жонд вангийн суурийг шилжүүлэхийг Тугтөмөр хаанаас гуйхад, хаан зөвшөөрч Ван Жоныг Чүнхэ ван цолтойгоор курёгийн 28 дахь вангаар өргөмжилжээ. Гэвч залуу вангийн тушаал шийдвэрийг хөгшин сайд түшмэд үл тоож, дураар авирлан 2 жил болсны дараа, Тугтөмөр хааны зарлигаар Чүнсук ванг ахин улсын ванд өргөмжлөв. 1339 онд таалал төгссөний хойно Ыирин бунханд нутаглуулжээ.

  1. Боржигин овгийн Боккук гүнж Иринчинбал (복국장공주 보르지긴씨; ?-1319): Юньнань ван Эсэнтөмөрийн охин.
  2. Боржигин овгийн Жогук гүнж Жинтон (조국장공주 보르지긴씨; 1308–1325): Вэй ван Амугагийн охин.
    1. Ёнсан ханхүү (용산원자)
  3. Кёнхва гүнж Баянхутаг (백안홀도 경화공주; ?-1344) Вэй ван Амугагийн охин.
  4. Намян Хон овгийн Гонвонь хатан (공원왕후 홍씨; 1298–1380)
    1. Ван Жон хунтайж (태자 왕정)
    2. Ван Ги (왕기)
  5. Аньдон Гвонь овгийн Сүби татвар эм (수비 권씨; ?-1340)
Өмнөх
Чүнсонь ван
Курё улсын ван
1313-1330
Дараах
Чүнхэ ван
Өмнөх
Чүнхэ ван
Курё улсын ван
1332-1339
Дараах
Чүнхэ ван