Шадбал гэгээн хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Шадбал гэгээн хаан
Юань улсын хаан
Хаанчлал 1320.04.19–1323.09.04
(3 жил, тавдугаар хаан)
Хаан суусан 1320 оны 4 сарын 19-нд
18 настайдаа Дайдуд
Төрсөн огноо 1302 оны 2 сарын 22
Өнгөрсөн огноо 1323 оны 9 сарын 4
(21 насалсан)
Өнгөрсөн газар Юань, Морины өвчүү
Өмнөх Аюурбарбад буянт хаан
Удаах Есөнтөмөр хаан
Хатан Сугабал хатан
Эцэг Аюурбарбад буянт хаан
Эх Раднашири хатан
Ургийн овог Боржигин
Төрсөн нэр мон. Шидбал (ᠰᠢᠳᠡᠪᠠᠯᠠ)
Өргөсөн нэр мон. Гэгээн хаан (ᠭᠡᠭᠡᠭᠡᠨ ᠬᠠᠭᠠ)
хят. 元英宗 (Юань Инзун)

Шадбал[1] гэгээн хаан (1303–1323 он; 20 насалсан) — Юань улсын тавдугаар хаан байв. 1320–1323 онд төр барьсан.

Намтар[засварлах | edit source]

Ханхүү[засварлах | edit source]

Шадбал 1302 оны 2 сарын 2-нд Аюурбарбад буянт хааны ахмад хүү болж, хонгирад овогт Раднашири хатнаас төрсөн.

Хайсан хүлэг, Аюурбарбад буянт ах дүү хоёр хаан өөрсдийнх нь үр хүүхэд ээлжлэн хаан ширээнд суухаар тохирсон боловч Буянт хаан ахынхаа гэрээс, тангаргаа зөрчин Хүлэг хааны ахмад хүү Хүслэнг бус өөрийн хүү Шадбалыг 1316 онд ханхүү өргөмжилж олны дургүйг хүргэж, алтан ургийн ноёдын дунд хаан ширээний төлөө эрээ цээргүй тэмцлийг өрнүүлжээ.

Хаан[засварлах | edit source]

Шадбал гэгээн хаан 1920 оны 4 сарын 19-нд нийслэл Дайду хотын Даминдянь ордонд Юань улсын хаан сууринд заларч, төрийн хас тамгыг атгажээ.

Бичиг суртал[засварлах | edit source]

Шадбал хааны зарлигаар судар бичгийн хүрээлэнгийн түшмэд «Буянт хааны үнэн түүх», «Хатадын намтар», «Гавьяат сайд нарын шастир», «Их Юань улсын нэвтэрхий толь», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг номыг эмхтгэн гаргасан.

Хаанд жалайр овгийн Байжу (1298-1323) залуу түшмэл дотно үйлчилж, күнзийн суртлыг төрийн хэрэгт хэрэглэж байв.

Хаан хуулийг ширхэгчлэн мөрдөхийг журамлан, зөрчсөн Нангиадай, Лю Гуй нарыг цаазаар аваачив. 1322 онд Тэмүдэрийн шадар бараа бологч Жан Шимөн хээл хахуулийн хэргээр алагдав. Мөн нөлөө бүхий Таж хатан эмэг, Тэмүдэр чинсан нар дараалан нас барсан ба Тэмүдэрийн цолыг нэхэн огцруулж, гэр бүлийг нь гудамжинд хөөжээ.[2]

Алагдсан нь[засварлах | edit source]

Тэмүдэрийн талын түшмэд жанжид болох Тэгш, Есөнтөмөр, Чинтөмөр, Юан Же, Шүсүнан, Хуйш, Тогооч, Түмэн, алтан ургийн Гантбух, Ерүтөмөр, Хүлэгбух, мөн Шадбал хааны эцэг нэг дүү Улусбух нар хааныг түлхэн унагаахаар сэм хэлэлцэв.

1323 оны 9 сарын 4-нд Шадбал гэгээн хаан Байжу чинсангийн хамт нийслэл Дайдугаас гарч Шанду орох замд Морины өвчүү (Наньпу) гэдэг газар буухад Тэгш, Чинтөмөр нар цэрэг дагуулан ирж 20 настай хааныг хөнөөсөн.[2]

Нэхэн өргөсөн нэр[засварлах | edit source]

1324 онд Есөнтөмөр хааны зарлигаар Шадбал хааныг «Гэгээн богд мэргэн ачлалт хаан» (Руйшөнвэньшяо), 4-р сард «Гэгээн» хаан (Инзун) хэмээн нэхэн цоллов.[2]

Гэр бүл[засварлах | edit source]

Хатан[засварлах | edit source]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Хааны нэрийг олон янзаар бичиж байна. Шадбал, Шидбал, Содбал, Сэдбал. Хятад галиг нэр нь Шүодөбала (硕德八剌 Shuòdébālá). ШУА. Монгол улсын түүх 2004 онд «Шадбал» гэсэн. Ч.Содбилэг 2010 онд «Содбал» гэсэн. 1321-1323 оны хятад оны цол нь Жижи.
  2. 2.0 2.1 2.2 Ч. Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. 178-186-р тал. Улаанбаатар. 2010 он
  3. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 49 дахь тал
  4. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 49 дахь тал
Өмнөх
Аюурбарбад буянт
Юань улсын хаан
1320–1323 он
Дараах
Есөнтөмөр