Есөнтөмөр хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Есөнтөмөр хаан
Юань улсын хаан
Хаанчлал 1323.10.04 – 1328.08.15
(5 жил, зургаадугаар хаан)
Хаан суусан 1323.10.4-нд 47 насандаа
Хэрлэний хөдөө аралд
Төрсөн огноо 1276 оны 10 сарын 29 (1276-10-29)
Өнгөрсөн огноо 1328 оны 8 сарын 15
(51 насалсан)
Өнгөрсөн газар Юань, Шанду
Өмнөх Шадбал гэгээн хаан
Удаах Ашидхэв хаан
Хатан Бабухан хатан
Эцэг Гамала ван
Эх Буянхэрмэш хатан
Ургийн овог Боржигин
Төрсөн нэр мон. Есөнтөмөр (ᠶᠡᠰᠦᠨᠲᠡᠮᠦᠷ)

Есөнтөмөр[1] (1276/1293?–1328) — Юань улсын зургаадугаар хаан байв. 1323-1328 онд төр барьсан.

Жин ван[засварлах | edit source]

Есөнтөмөр 1276 оны 10 сарын 29[2] (аль эсвэл 1293 оны 11 сарын 28)[3][4]-нд хонгирад Буянхэрмэш хатнаас төрсөн. Гамала (1258-1303) вангийн хүү, Чингимийн ач, Хубилай хааны гуч юм.

Есөнтөмөр Гамала эцгийн цол буюу жин ван (жонон) цолыг 1303 онд хүртэж, Говийн умард нутгийг захиран Хархорумд эзэн суусан. Удаах хорин жилд Төмөр өлзийт, Хайсан хүлэг, Аюурбарбад буянт, Шадбал гэгээн дөрвөн хаан солигдсон байна.

1323 оны 9-р сард Тэгш ноён Шадбал гэгээн хааныг хороосон ба Есөнтөмөрийг хаан бол хэмээн улсын тамгыг хүргүүлжээ.

Хаан[засварлах | edit source]

Есөнтөмөр 1323 оны 10 сарын 4-нд Хэрлэний хөдөө аралд[2] Юань улсын хаан сууринд сууж, хас эрдэнийн тамгыг атгав.

Хэдий өөрийг нь хаан болгосон боловч урьд хааныг хуйвалдан хороосон Тэгш ноён, Алтанбух ван, Өлзий, Соном, Чинтөмөр нарын 8 хүнийг баривчлан «эсэргүүний гэмт хэрэгтэн» нэр зүүлгэж цаазаар аваачаад Ерүтөмөрийг Юньнань руу цөлжээ.

Бичиг суртал[засварлах | edit source]

Есөнтөмөр хааны зарлигаар «Хубилай хааны богд сургаал», «Олон богдын тархаасан сургаал», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг зохиолыг хятад хэлнээс монгол хэлнээ хөрвүүлжээ. Күнзийн суртлыг шимтсэнгүй, хятад түшмэдийг эрхэмлэсэнгүй, монгол ноёдыг эрхэмлэн төрд томилж байсан.

Төр засаг[засварлах | edit source]

Есөнтөмөр хаан газар нутгаа 12 мужид хуваасан ба тус бүрт нь захирагч хуваарилсан.

Янь ван Есөнтөмөрийг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан, Далаашийг Улс төрийн эрхэлсэн түшмэл болгов. 1328 онд Яньтөмөрийг Үйл таслах яамны хэрэг мэдэгч түшмэлээр томилов.[2] Ашидхэв хүү нь ханхүү болж, хожим богино хугацаанд хаан суусан.

Орчин үеийн хөрөг

Таалал төгссөн нь[засварлах | edit source]

Есөнтөмөр хаан 1328 оны 8 сарын 15-нд Шанду хотод 52 насандаа таалал төгсчээ. Шалтгаан тодорхойгүй, хорлогдсон мэт байна.

Гэр бүл[засварлах | edit source]

  • Эцэг — боржигин овогт Гамала ван
  • Эх — хонгирад овогт Буянхэрмэш хатан

Хатан[засварлах | edit source]

Хөвгүүн[засварлах | edit source]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Есөнтөмөр хаанд нэхэн өргөмжилсөн монгол, хятад цол байхгүй. 1324-1327 оны хятад оны цолыг Тайдин, 1328 оны цолыг Жихө гэдэг.
  2. 2.0 2.1 2.2 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». Улаанбаатар. 2010 он. 186-р тал
  3. Herbert Franke, Denis Twitchett, John King Fairbank-The Cambridge History of China: Alien regimes and border states, 907–1368, p.535
  4. Kao Weng te argued that he was born in 1276. But Yesün Temür is said to have been born in residence of the prince of Chin, Gammala who was appointed only in 1292. Moreover, Yesün Temür Khan referred Khayisan (b.1281) and Ayurbarwada (b.1286) as elder brothers.
Өмнөх
Шадбал гэгээн
Юань улсын хаан
1323–1328 он
Дараах
Ашидхэв