Яньтөмөр
Яньтөмөр нь Кипчакаас нүүж ирсэн Баяд овгийн цэргийн их жанжин Тохтохын хүү Рунжян жюнь ван Чунхур ноёны хүү бөгөөд Юань улсын сүүлээр тодрон гарсан төрийн нэрт түшмэл байжээ. 1328 онд Тугтөмөрийг хаанд өргөмжлөхөд ихээхэн хүчин чармайлт гаргасан ба тэрээр Юань улсын төрд 1328-1333 оныг хүртэлх хугацаанд нийт 4 хүнийг хаанд өргөмжилж, тэр ч утгаараа түүний эрх дарх нь хааны угсааны олон вангуудаас илүү өндөр байсан. Түүний нэрийг зарим ном бичигт Энхтөмөр, Элтөмөр, Ихтөмөр гэх зэргээр янз бүрээр бичиж тэмдэглэсээр иржээ. Тэрээр 1333 онд нас баржээ.