Jump to content

Тэнгис (Юань Улс)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тэнгис (ханз: 唐其勢, пиньинь: Táng qí shì) (?-1335) нь Монголын Юань Улсын кипчак гаралтай цэргийн жанжин, төрийн сайд Элтөмөрийн хөвгүүн юм.

Тэрээр 1328 онд аав Элтөмөр нь улс төрийн тэмцэлд ялалт байгуулснаар түүний нийгэмд эзлэх байр суурь эрс өссөн. 1333 оны 6 сард Элтөмөр нас барсны дараа тайпин ван цолыг залгамжлав. Тогоонтөмөр хааны зарлигаар авга ах Садуныг нь зүүн гарын чинсан, Тэнгисийг зарга шийтгэх яамны сайдын албан тушаалд томилсон. 1334 оны 5 сард Гуулин улсаас охид, тайган авч ирэх хятад түмтийн даргачаар томилов.

Удалгүй Элтөмөрийн ах төвлөн засах яамны зүүн гарын чинсан Садун нас барсны дараа Тэнгисд зүүн гарын чинсангийн[1] тушаалыг өгч, мэргид овгийн Баянг баруун гарын чинсангийн тушаалд томилсон. Энэ үеэс Тэнгис уурлаж: "Тэнгэрийн доорх угтаа манай гэр бүлийнх атал Баян миний дээр гарч болно гэж хэрхэн хэлж зүрхэлнэм бэ?"[2] гэж аашилж төрийн эргэлт зохион байгуулахаар төлөвлөж эхлэжээ.

Мөнх хааны хөвүүн Ширэгигийн хөвгүүн Хонхтөмөрийг хаанд өргөмжлөх зорилгоор хуйвалдаж байсныг тань ван Цэцэгт илчлэн, Тэнгис, Дархай, Хонхтөмөр зэрэг ноёдыг баривчлан цаазаар авснаар, Юань Улс дахь Элтөмөрийн талын ноёрхол эцэслэж, оронд нь Мэргид овгийн Баянгийн ноёрхол эхлэсэн.

  1. Баруун гарын чинсангийн албан тушаал нь Зүүн гарын чинсангаас эрх мэдлээр илүү байсан. Баруун гарын чинсанг одоогийн Ерөнхий сайд, Зүүн гарын чинсанг Шадар сайдтай адилтгаж болно.
  2. Их Юань хэмээх Их Монгол Улс. Улаанбаатар: Степпе паблишинг ХХК. 2019. p. 142.