Чинсан

Чинсан цол нь (ханз:丞相, пиньин галиг:chéng xiàng) эртний хятадын хаант улсуудын үед хуандигийн дараа орохуйц албан тушаал байсан цол юм.

Өгэдэй хаан анх Алтан улсын бууж өгсөн газрын хэргийг захируулахаар хуучин захиргааг байгуулахад хоёр чинсан томилсон. Сүүлд Мөнх хаан татан буулгасныг Хубилай хаан 1260 онд дахин байгуулаад хоёр чинсан томилжээ. 1266-1271 оны хооронд дөрвөн чинсантай байсан ч, алба үүрэг нь давхцах учир дахин татан буулгаад, 1272 оноос 1338 он хүртэл хоёр орон тоотой томилогдож байсан. 1338 оны орчимд хааны зарлигаар ганц баруун гарын чинсангийн тушаалыг үлдээж, Баян чинсанд хариуцуулаад, 1341 оноос дахин 2 орон тоотой болсон шиг байна. Юань улс мөхсний дараа XV зуун дунд үе хүртэл хаадын шадар сайд, Ойрадыг захирагч нар хэрэглэж байгаад, Тогоон тайшаас хойш ач холбогдлоо алдаад, зөвхөн овог аймгийн ахлагчид хэрэглэж байсан.

Уг цолны хэрэглэх шаардлага багасхийн хамтаар Даян хааны үед устгасан байна.

Харин хятадын Мин улс мөхтөл хэрэглээд, Чин улсын үед ашиглахаа больсон. Харин Тайпингийн босогчид нэг хэсэг хэрэглэж байсан нь бослого дарагдмагц мөн л байхгүй болсон.