Хархасун
Хархасун нь (1257-1308) Чингис хааны амийг аварч, дархан цолоор шагнуулж байсан Уряут-Килингут овгийн Хишилиг дарханы ач хүү нь юм. Тэрээр 1272 онд хишигтэн цэрэгт орж, зуутын дарга болж, тус ондоо эцгийнхээ Дархан цолыг залгамжилсан. Үүнээс эхлэн түүхэнд Дархан чинсан гэж бичигдэх болсон. Олонхи тохиолдолд Дархан цолоор нь хүндэтгэж нэрлэж байжээ.
Албан тушаал
[засварлах | кодоор засварлах]- 1285 он: Өвгөдийн сүмд заргачийн тушаалд томилогдсон.
- 1291 он:Хугуан нутгийн син шэнгийн пинжан жэншигийн тушаал, Рунлю дафу цол хүртсэн.
- 1298 он: Жяньжэ нутгийн син шэний пинжан жэншигийн тушаал, зүүн гарын чинсангийн тушаалд давхар томилогдсон.
- 1303 он: Төвлөн засах газрын баруун гарын чинсан болсон.
- 1307 он: Ань Си ван Ананд, Булган хатан, зүүн гарын чинсан Ахутай нарын хаан ширээнй төлөөх тэмцэлийн эсрэг Хуай Нин ван Хайсанг хаан суулгахаар, түүний дүү Аюурбарбадтай үгсэж, эцэстээ ялалт байгуулж, Хайсан ван, хаан суужээ. Хайсан хаан түүнд хишиг хүртээж, Тайбо түшмэл, Люжюнь Гуожунши зэрэг, Тайфу тушаалыг тус тус олгожээ.
Гэвч удалгүй Өгэдэйн угсааны Тула ноёныг Юэ ван өргөмжилөх асуудлын эсрэг байж, хаантай сөргөөцөлдөж, хааны үрэлгэн занг удаа дараа шүүмжилснээр Хархорум мужийн зүүн гарын чинсангийн тушаалд цөлөгдөж, Монгол газар ирсэн.
Нас барсан нь
[засварлах | кодоор засварлах]1308 онд өвчнөөр Хархорум хотноо нас эцэслэжээ. Нас сүүдэр 52 хүрчээ. Энэ явдлын дараа түүнд Да Жан Рю Чин ван цол, Тайши, Кайфу Итун Сансы хэргэм, Шаньжугуо зэрэг, Шүньдө ван цолоор нэхэн өргөмжилжээ.
Үр удам
[засварлах | кодоор засварлах]Нэг хүүтэй. Нэр нь Тогоон (1291-1328). Эцгийнхээ дархан цолыг залгамжилсан. Мөн Юй Ши Тай яамны жун чэн түшмэл, Юй Ши Да Фу түшмэл, Жянань мужийн Синтай түшмэл, Жяньжэ мужийн зүүн гарын чинсан, пинжан түшмэл, сюань жэнь юань яамны түшмэл[1] зэрэг тушаалд томилогдож байсан. Жи Хэгийн 1-р он буюу 1328 онд 37 насандаа нас барсан.