Jump to content

Нүдэгэй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нүдэгэй (ханз: 纽的该, пиньинь: Niǔ de gāi) (?-1360), Монголын арулад овгийн Боорчи ноёны дөрөв дэхь үеийн ач, Юань Улсын төвлөн засах яамны зүүн гарын чинсан.

Тэрээр анх хишигтэн цэргээс гараагаа эхлэн дараа нь цэргийн явдлын хүрээлэнгийн хамт мэдэгч түшмэл болжээ. 1339 онд монгол газрын өртөөний түшмэл (使宣抚达达地) болсон даруйд хууль зөрчсөн 30 гаруй хэргийг илрүүлэн амжилттай ажилсан тул Давааны ар муж дахь цэргийн явдлын хүрээлэнгийн салбарын захирагч (知岭北行枢密院事) болсон. 1355 онд тушаал ахиж Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл болсноо, удалгүй цэргийн явдлын хүрээлэнгийн сайдын албанд шилжжээ. 1357 онд хааны зарлигаар тайвэй цол хүртэж, Шаньдун мужийн цэргийг захиран Дунчан чөлгөөг улаан алчууртны толгойлогчдын нэг Тянь Фөнгээс хамгаалан байлдав. 1358 онд дайсны цэрэгт байлдсаар хүнсний хомсдолын улмаас Дунчаныг орхиж Байшян руу шилжин байрлав. Ханбалигт буцан очоод зүүн гарын чинсан болов. Улаан алчууртны бослогын удирдагчийн нэг Жан Шичэнд албан тушаал, цол олгох замаар бослогыг түр зогсоов. 1359 онд зүүн гарын чинсангийн албан тушаалаас сайн дураар огцорч, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд болов. 1360 оны 2 сард өвчнөөр таалал төгсөв.