Улаан алчууртны бослого

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Улаан алчууртны бослого (хятад.уламж. 紅巾起義, хялбар. 红巾之乱, пиньинь Hóng jīn qǐyì, Хунцзинь ции. англи.The Red Turban Rebellions ) нь 1351 оноос Хятадын умард хэсэг буюу Шар мөрний сав газарт Монголын Юань гүрний захиргааг эсэргүүцсэн хятадын тариаланчдын бослого юм.

Бүрэлдсэн нөхцөл[засварлах | edit source]

Монголчуудын эрхшээлд дургүйцсэн байдал нь Хятадын (Хань үндэстэн) эсрэг чиглэсэн төрийн ялгаварлан гадуурхах бодлоготой холбон тайлбаралдаг. Мөн эрх баригчдын уналтад мөнгөний буруу бодлогын шинэчлэл, татварын ноцтой дарамт, Шар мөрний гамшигт үерээр хуучин усалгааны байгууламжууд эвдэрч сүйдэж тариачдад учирсан эдийн засагт хүнд цохилт зэрэг нь бослогын гол шалтгаан болсон гэж эрдэмтэд үздэг.

Бослогын үйл явц[засварлах | edit source]

Тариаланчдын бослого нь бас л ёс жамыг дагаж шашны элдэв нууц бүлгэмийг тодруулан дагах замаар хүчээ нэгтгэжээ. Энэ нь 1325 онд Хэнань мужид, 1337 онд Гуандунд тариаланчдын бослогод тодорхой тусгалаа олжээ Тогоонтөмөр хааны Жи-Жэн-гийн 11-р оны 5-р сарын цагаагчин гахай өдөр буюу 1351 оны 5 дугаар сардын 28-нд улаан алчууртны тариачдын бослого эхэлжээ.

Шар мөрний хөндийгээс 3000 шахам хүнтэй эхэлсэн улаан алчууртны бослогын цэрэг хоромхон зуур 60 000 гаруй хүнтэй болтлоо өргөжив. Юань гүрний төр мөхөх аюулд хүрсэн тэр мөчид Тогоонтөмөр хаан зарлиг гарган, монгол цэргийн нэрт жанжин Цагаантөмөр, Дашбаатар нарыг хятад газрын эзний нутгийн хамгаалах цэрэгтэй хамтран улаан алчууртны бослогыг дарах ажлыг удирдуулахаар томилжээ.

Тогоонтөмөр хааны зарлиг ёсоор буцаан татагдах ёстой тэр олон монголчууд нэгэнт умардад явж чадахгүй болсноос өөрсдийн бүх хүчийг өмнөд Юньнаньд төвлөрүүлсэн юм. Юньнаньд бүгд 2000 гаруй монгол цэрэг цугларан хятад цэргийн довтолгооныг 1381 он хүртэл няцааж байжээ. Тэд 1381 онд ялагдан ихэнх нь хядагдаж зарим нь тарж бутарсан байна. Одоо Юньнаньд 6000 гаруй монгол хүний хойч үе оршин амьдарсаар байна. Олон тооны тархай бутархай бүлгүүд бослогод оролцож, удирдагчид нь ихэвчлэн өөрсдийгөө эзэн хаан хэмээн тунхаглаж, Сун үеийн захирагчдаас удмын бичгээ хөтлөсөн гэж домог, ид шидийн санаануудад найдаж байв.

Ардын хөдөлгөөн өргөжиж Иргэний дайн болж хувирав: тэрслүү монгол жанжнууд, улаан алчууртны янз бүрийн бүлгүүдийн удирдагчид, монголын эсрэг сөрөг хүчнийхэн хоёулаа хоорондоо тулалдаж, монгол цэргийн жанжидтай мөн эвсэл байгуулж байжээ.

1368 он гэхэд Юань улс үндсэндээ мөхөж, хятад дахь Монголын ноёрхол эцэс болсон байна.