Юньнаний монголчуудын эсрэг Мин улсын хийсэн дайн

Мин улсын Юньнаний монголчуудын эсрэг хийсэн дайн
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд
Огноо 1368-1382 он
Байрлал Юань улсын Юньнань муж
Үр дагавар Мин улсын ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
Юньнань мужийг Мин улс эзэлсэн
Байлдагч талууд
Умард Юань улс Хятадын Мин улс
Удирдагчид
Басалаварми Мингийн хаан Жу Юань Жан, Фу Юу Дэ, Лан Ю, Му Ин
Цэргийн хүч
100,000 монгол болон ислам цэргүүд 300,000 мингийн хятад болон хятадын ислам цэргүүд
Хохирол
тодорхойгүй тодорхойгүй

Мин улс Юньнанийг эзэлсэн нь Хятад дахь Монголын Юань улсыг хятадууд хөөсөн дайнуудын сүүлийн үе шат болдог. Хятад дахь Монголчуудын ноёрхол 1368 онд Тогоонтөмөр хаан Дайду хотоос хөөгдсөнөөр дуусгавар болсон гэж үздэг хэдий ч Хятадын өмнөд хэсэгт Юньнань мужид байрлаж байсан Монголын цэрэг өөрийн Юань улсад үнэнч байж, Мин улсын өөртөө дагуулах бодлогыг хорь орчим жил эсэргүүцэн байлдсан байна. энэ тэмцэлд хятадын ислам шашинт цэргүүд дайтагч хоёр талын аль алинд нь тэмцэж байсан байна.

Мингийн жанжин Фу Юу Дэ болон Лан Ю, Му Ин нар 1381 онд 300000 цэрэг бүхий их хүчээр 3 чиглэлээр Юньнанийг довтолсон ба Хятадын давуу хүчтэй олон жилийн урт хугацаанд тулалдаж туйлдсан байснаас гадна нэмэлт хангамж, дэмжлэг байхгүй байснаас шалтгаалан монголчууд бут цохигдсон байна. Давуу хүчтэй цэрэгт монголчууд болон Юань улсад үнэнч ислам цэргүүд бут цохиулахад Монголчуудын тэмцлийг удирдаж байсан Лян ван Басалаварми 1382 оны 1 сарын 6-нд амиа хорлосон байна. Юньнанийг эзэлсэн Мингийн ислам цэргүүд монголчуудыг толгой дараалан хүйс тэмтэрч байсан ба дайны төгсгөлд олзлогдсон 380 монгол ба исламчуудыг засаж байсан байна.

Энэхүү олзлогдсон хүмүүсийн дотор Мин улсын ирээдүйн адмирал Чжэн Хэ байжээ.