Jump to content

Хунъү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Жу Юань Жан-с чиглүүлэгдэв)
Хунъү хаан
洪武帝
Хунъү хааны сэнтийд сууж буй хөрөг
Мин улсын хаан Тайзүгийн сууж буй хөрөг, ойр. 1377[1]
Мин улсын эзэн хаан
Хаанчлал1368 оны 1 сарын 23[i] – 1398 оны 6 сарын 24
Хаан ширээнд заларсан1368 оны 1 сарын 23
ЗалгамжлагчЖяньвэнь
Хятадын эзэн хаан
Хаанчлал1368–1398
ӨмнөхТогоонтөмөр (Юань улс)
ЗалгамжлагчЖяньвэнь хаан
ТөрсөнЖү Чунба[ii]
1328 оны 10 сарын 21
Хаожоу, Хөнань Жянбэй (одоогийн Фөнъян хошуу, Аньхуй)[2][3][4]
Өнгөрсөн6 сарын 24, 1398(1398-06-24) (69 насалсан)
Мин ордон, Жили (одоогийн Наньжин)
Оршуулга1398 оны 6 сарын 30
Шяо бунхан, Наньжин
ХатанШяоцигао хатан (г. 1352; н. 1382)
Хүүхэд
Дэлгэрэнгүй
Нэр
  • Жү Шинзун,[iii]
  • хожуу Жү Юаньжан[iv]
Эрин үеийн огноо
  • Ү:[v] 1367 оны 1 сарын 31 – 1368 оны 1 сарын 23[5]
  • Хунъү:[vi] 1368 оны 1 сарын 23 – 1399 оны 2 сарын 5[5]
Нас барсны дараах нэр
  • Чиньмин Чиюнь Жүньдэ Чэнгун Тунтянь Дашяо Гяо хаан[vii]
  • Шэншэнт Вэньвү Чиньмин Чиюнь Жүндэ Чэнгун Тунтянь Дашяо Гяо хаан[viii]
  • Кайтянь Шиндао Жаожи Лижи Дашэн Жишэнь Рэньвэнь Ивү Жүньдэ Чэнгун Гао хаан[ix]
Сүмийн нэр
Тайзү[x]
Гэр бүлЖү
ДинастиМин
ЭцэгЖү Шижэнь
ЭхЧэнь Эрнян
ШашинБуддын шашин
Гарын үсэг
Хятад нэр
Хятад хэл洪武帝

Хунъү (овог нэр: Жү Юаньжан; 1328 оны 10-р сарын 21-нд төрсөн -1398 оны 6-р сарын 24-нд нас барсан) — 1368-1398 онд төр барьсан Мин улсын үндэслэгч анхны хаан байв.

Жү Юаньжан өнөөгийн Аньхуй мужийн Фөнъян хошууны нутаг Жунли сууринд ядуу хятад тариачны хүү болон төржээ. Эцгийг нь Жү Шижэнь, эхийг нь Чэнь Эрнян хэмээн судар бичигт тэмдэглэсэн ба тэднийх найман хүүхэдтэй айл байв.

Түүнийг 16 настай байхад Хуай мөрөн эргээсээ хальж тэднийхийг хаман үерлэсэн бөгөөд нэг дүүгээс бусад нь тахлаар өөд болсонд гэр бүлийнхнийгээ оршуулаад 24 нас хүртэл буддын сүмд шавилан сууж, уншиж бичиж сурсан. Тэгж байтал тухайн мужид өлсгөлөн гарч сүсэгтэн олны аж амьдрал сүмд тахил өргөх байтугай өөрсдөө ч идэх хоолгүй болтол доройтсон тул Жү овогтын байсан сүмийг тухайн нутгийн босогчид дээрэмдэн сүйтгэсэнд сүм нь хаагдаж тэнүүчлэн амьдрах болж зам тоссон дээрэмчин хүртэл болж үзжээ.

Монголыг хөөсөн Чан Юйчүнь жанжин

Жү овогт монгол хаантай Юань улсын эсрэг чиглэсэн бослогод нэгдэн орсон бөгөөд удалгүй зэрэг дэвшиж цэрэг захирах болов. Түүний элссэн бүлэг Улаан алчууртны бослогод нийлжээ.

1356 онд Жү Юаньжангийн цэрэг Наньжинг эзлэн төв болгон суужээ. Юань улсын төр засаг босогчид гэхээсээ илүү дотроо улс төрийн хямралдаа ихээхэн анхаарал хандуулж байснаас цаг ихээхэн алдаж нэгэнт газар авсан бослогыг дарж чадахгүй доройтсон байсан бөгөөд Жүгийн удирдсан бүлэг Хөх мөрөн хавийн Чэнь Юлянгийн босогчдын хэсэг байсан бөгөөд тэднээс гадна Хятадын өмнөд, төв нутагт босогчдын холбоо харилцаагүй бүлгүүд таруу байдалтай байв. Жү Юаньжангийн уран илтгэх чадвар бусдыг татаж, нэр хүнд өсч байлаа.Тэгэж байгаад бослогын өөр нэг удирдагч Чэн овогтой хагаралдав. 1360-аад оноос Жү болон Чэнь овогт хоёрын хэн нь ноёлох вэ гэсэн асуулт гарч ирсэн ба 1363 онд Пуян нуурнаа байлдаж Жүгийн илгээсэн 20 түмэн цэрэг дийлж Чэнь сарын дараа нас баржээ.

1367 онд Жүгийн цэрэг Сүжоуд төвлөсөн Жан Шичөн, Ханжоуд төвлөсөн бус хүчнийг дийлж Хөх мөрөн хавийг бүрэн мэдэлдээ оруулсан ба 1368 онд Мин улсыг байгуулснаа зарлан тунхаглажээ.

Мин (гэрэлт) улсыг байгуулж, хааны цолыг Тайзу, оны цолыг Хунъү (их тулаанч?) хэмээжээ.

Мингийн цэрэг 1368 онд Юань улсыг мөхөөн Дайдугаас Тогоонтөмөр хааны монголчуудыг уг нутаг руу нь одуулжээ.

1371 онд Хунъү хааны хүү Жү Шуан монголын Хөхтөмөр жанжны дүүтэй гэрлэсэн. Мингийн хятадууд хойш одсон монголын нийслэл Хархорумыг хоёронтоо довтлон сүйтгэж, үлдэгдэл цэрэг нь өмнөд Юньнаньд бүгсэнийг 1381 онд даран устгажээ.

Хунъүгийн бунхан

Хунъү хаан хятадын үндсэн үзлийг төрийн хэрэгт авчирч хятад түшмэд, күнзийн суртлыг дээдлэн үзэж төрийн түшмэдийг сонгож байв. Хунъү ядуу тариачны татвар албын дарамтыг чөлөөлж, тариачинд газар олгох гэх мэт шинэтгэл явуулсан.

1364 онд хууль цаазын бичиг зохиосон бол 1384 онд исламын одон орны хүснэгтийг хятадаар орчуулахыг зарлигдсан нь 18-р зуун хүртэл хэрэглэгджээ.

Түүхчид "ядуу тариачин гаралтай, 11 жилийн дотор ламаас хүчирхэг цэргийн бүлэглэлийн толгойлогч, ахиад 5 жилийн дотор эзэн хаан" хэмээн онцолдог Хунъү хаан 1398 онд 69 хүрээд нас барахад Наньжингийн дорнод талын Жижинь уулнаа бунхан барин оршуулжээ.

  1. Жү Юаньжан 1356 оноос хойш Наньжин хотыг аль хэдийн хянаж байсан бөгөөд 1361 онд босогчдын удирдагч Хань Линъер (韓林兒) түүнд "Вүгийн гүн" (吳國公) цол олгосон. Тэрээр 1364 оны 2 сарын 4-нд өөрийгөө "Вүгийн хаан" гэж тунхаглаж, автономит засаглалыг эхлүүлсэн. Түүнийг 1368 оны 1 сарын 23-нд эзэн хаан хэмээн тунхаглаж, тэр өдөртөө Мин улсыг байгуулжээ.
  2. Хятад: 朱重八; пиньинь: Zhū Chóngbā
  3. хялбаршуулсан Хятад: 朱兴宗; уламжлалт Хятад: 朱興宗; пиньинь: Zhū Xìngzōng
  4. Хятад: 朱元璋; пиньинь: Zhū Yuánzhāng
  5. хялбаршуулсан Хятад: ; уламжлалт Хятад: ; пиньинь:
  6. Хятад: 洪武; пиньинь: Hóngwǔ
  7. хялбаршуулсан Хятад: 钦明启运俊德成功统天大孝高皇帝; уламжлалт Хятад: 欽明啟運俊德成功統天大孝高皇帝 (1398 онд Жяньвэнь хаан олгосон)[6]
  8. хялбаршуулсан Хятад: 圣神文武钦明启运俊德成功统天大孝高皇帝; уламжлалт Хятад: 聖神文武欽明啟運俊德成功統天大孝高皇帝 (1403 онд Юнлө хаан олгосон)[6]
  9. хялбаршуулсан Хятад: 开天行道肇纪立极大圣至神仁文义武俊德成功高皇帝; уламжлалт Хятад: 開天行道肇紀立極大聖至神仁文義武俊德成功高皇帝 (1538 онд Жяжин хаан өөрчилсөн)[6]
  10. Хятад: 太祖; пиньинь: Tàizǔ
  1. Goodrich & Fang (1976), х. 258–259.
  2. Tsai (2001), х. 28.
  3. Becker (1998), х. 131.
  4. Becker (2007), х. 167.
  5. 5.0 5.1 Goodrich & Fang (1976), х. xxi.
  6. 6.0 6.1 6.2 Moule (1957), х. 106.
Өмнөх
Тогоонтөмөр хаан (Монголын Юань улс)
Мин улсын эзэн хаан
1368–1398 он
Дараах
Жяньвэнь