Басалаварми

Басалаварми[1] нь хиад боржигин овгийн Хубилай хааны тавдугаар хүү Хөхэчи вангийн удам. Тэрээр Лян ван цолд өргөмжлөгдөж, Юньнань мужийг удаан хугацаанд сахин суусан. 1363 онд улаан алчууртны бослогын толгойлогчдын нэгэн Мин Юйжэнь хэмээгч нь Сычуань, Чунцин орчмын нутагт ноёрхлоо тогтоож, эзэлсэн газар нутагтаа Да Шя улсыг байгуулаад, улам даварч Юньнань мужийг эзлэхээр өөрийнхөө армийг гурван чиглэлээр илгээсэнд, Басалаварми ван Жиньма уулыг бэхлэн сууж эсэргүүцэн тэмцжээ. 1364 онд Юньнанийн монгол, хятад цэргийг удирдан Мин Юйжэнийн армийг бут ниргэж, Юньнаниас хөөж, зарим газрыг эргүүлэн авчээ. 1368 онд Монголын ноёрхол Хятад оронд эцэс болсон үеэс эхлээд 1382 онд ялагдах хүртлээ тус газар цугларсан монгол, асуд, хятад цэргийн хүчээр хянаж байжээ. 1381-1382 онд Мин улсын Хүньу хааны Фу Юудэ, Лань Ю, Му Ин зэргийн их жанждаар удирдуулсан их цэрэгт ялагдаж, 1382 оны 1 сарын 6-ний шөнө амиа хорлосон. Ингэснээр Юньнань мужийн нутаг түүхэндээ анх удаагаа Хятадын захиргаанд орсон.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Түүний нэрийг сүүлийн үеийн монголын түүхийн номонд Важраварми гэж бичих тохиолдол байдаг