Хиад
Хиад овог нь монголын эртний овог, аймаг юм. Рашид ад-Диний зохиосон Судрын чуулган хэмээх сурвалж бичгийн мэдээгээр Эргүнэ Гүнд зугтаж очсон Нукус, Киан гэх хоёр овогтоны нэр гэж байснаа хожим мартагдаж, зөвхөн "Хабул ханы хөвүүд, үр ач нар"[1] дахин хэрэглэх болсон. Монголоор хиад гэдэг нь "уулсаас буугч догшин түргэн хүчтэй их үер гэсэн утгатай. Тийм учраас хиад нар идэрхэг эрэмгий, эрс зоригтой учир энэ үг тэдний нэр болжээ. Кияд гэдэг нь Киян (хиан)-ы олон тоо юм"[2] гэжээ. Дотоод, гадаадын олон түүхчид хятадын түүхийн шастирт бичигдэж үлдсэн Хүннүгийн хуянь хэмээх сурвалжит овгийг Эргүнэ Гүнд зугтаж очсон Нукуз, Киан гэх хоёр овогтоны нэр Хамаг Монголын хиан, хиад аймагтай холбож үздэг.
Хамаг Монголын Хабул хааны ууган хөвүүн Охинбархагийн хөвүүн Хутугт жүрхигээс "хиад жүрхин", Бартан баатрын ууган хөвүүн Мэнгэт хианы хөвүүн Чаншиудаас "хиад чаншиуд", Есүхэй баатар болон түүний хөвүүдээс "хиад боржигин" хэмээх шинэ овог үүсч, Хабул ханы бусад хөвүүдийн удмаас "нирун хиад" эсвэл "хиад" гэх овгийн нэрийг хэрэглэх болсон.