Дашбаатар

Дашбаатар нь Юань улсын сүүл үед орон нутагт гарсан тариачны бослогыг дарангуйлж байсан монгол ноён юм.

Удам судар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр Салжууд овгийн хүн бөгөөд элэнц эцэг нь Нүүрэн ноён, өвөг эцэг нь Есүтэй ноён, эцэг нь Нангиадай ноёны юм.[1] Бортөмөр-ийн эцэг. Өвөг дээдэс нь Хубилай хааныг дагалдан Сычуань мужийн Луо луо-ийн Илбэн тохинуулах яамыг (Сюань Вэй Сы) сахин сууж байсан түмтийн ноёны угсаа юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Нутгийн иргэд бослого гаргасанд тэднийг дарсан тул Сычуань мужийн захиргаанаас түүнийг онгоц ба гүүр гол хариуцсан түмний ноён болгожээ. Юньнань мужид бослого гарахад дайлаар мордоод гавъяа байгуулсан тул Дэ лигийн илбэн тохинуулах яамны дэд түшмэл болжээ.[1]

1351 онд Дашбаатарыг Сычуань захиргаа мужийн Цань Жи жэнь ши түшмэл болгоход тэр өөрийн 3000 тамачи цэргээ удирдаж пинжан жэнши түшмэл Еожү-тай хамтаар Жин Сян-ийн улаан алчууртанг дайлав.[2] 1352 онд Дашбаатарын 3000 тамачи цэрэг, нэмж татсан 20000 хятад цэргүүд Сянян хотын 100,000 босогчдын цэргийг ялж, тус хотыг булаан авч, 30 жанжинг нь олзлоод, хотыг бүслэж түүний ойр орчин дахь Чү шань, Сян шань, Нан жэн, И чэн тосгодыг эзлээд хэдэн хоногийн дараа Сянян хотыг эзлэн авсан. Улаан алчууртны босогчдын цэрэг Жин мэн, Ань лу, Мянь ян-ийг довтолсонд цэрэг захиран эсэргүүцэн бут цохижээ. Дараа нь хаан жуу бичиг буулгаж 5000 цэргийг нэмж өгөөд Чэндү буха-г түүний захиргаанд оруулжээ.[3] Уг гавъяаг үнэлэн Сычуань мужийн юй чэн түшмэл болгож, Зи Шань дай фу зэрэгт дэвшүүлж, хааны эдэлдэг хундага, албан бүс соёрхож дүү Ширэм-ийг нь Сянянгийн даргачаар өргөмжилжээ.[4]

1353 онд Чин ша, Жин мэн тосгод, Жүн фан-ийг довтолж, Гү чэн, Сяжоу-г довтолж Мү лиү зай тосгоныг эзэлсэн. Энэ гавъяаг үнэлээд Сычуань мужийн баруун гарын чинсан болгожээ.[5]

1354 онд хааны зарлигаар Тайбухатай хамтарч Хэнань мужийн Ань фэнь-ийг дайлаад Жэнжоу, Жүнжоу, Сиүжоу-г эзлэн, 12 сард Хэжоу, Гүнжоу-г эзлэн авсан.[6] 1355 онд Тайбуха нь тушаалдаа эрдэн дураараа аашилж байгаад тушаалаа хасуулж, түүний цэргийг Дашбаатар захирсан.[7] Тус ондоо их цэрэг удирдаж Лю Фу Туний цэрэгт цохигдоход Тайбухагийн харъяаны Лю Харбуха өөрийн цэргээ удирдаад Пэнь зи давааг давж, улаан алчууртны цэргийг дарж, олзлогдсон Бортөмөрийг гарган авч, Бянь ляньд сууж, 12 сард нь Тайхан уулнаа босогчдын цэргийг ялжээ.[8]

1356 онд Дашбаатарт алтан бор чимэгт гуан лю дай фу-гийн зэрэгт дэвшүүлж, мужийн шу ми юанийн хэрэг мэдэгч Тогооны удирдлаган доор түүний хүү Бортөмөрийн хамтаар Лю фу туны цэрэгтэй байлдаад ухарсан. Тэндээсээ Чэн люд цэрэг захиран сууж байгаад 11-р сард Тай хан уул орж, тэнд байсан босогчдын төв хуаранг эзлэн есөн том жанжин вангуудыг олзлон авсан Харин Лю фу тун зугтаад, Божоу хотод оржээ. Түүний араас мөшгөн тус хотыг бүсэлсэн. Улмаар Хань Линь Эрийг Аньфэнь рүү зугтаалгажээ.[9] "...Гавъяаг нь үнэлээд Дашбаатарыг Хэнань син шэний зүүн гарын чинсан, шу ми юанийн мэдэгч түшмэл болгож, Бянь лянд суулгаад, дүү Ширэмийг Юньнань син шэний зо чэн түшмэл болгож, хүү Бортөмөрийг Сычуань мужийн зо чэн түшмэл болгов..."[10]

1357 оны 9 сард цэрэг удирдаж Гуан чэн, Дун мэн, Чэн юань-ийг буцаан авчээ. 10 сард Цаожоу хотод бослого өрнөсөн тул, Лэй жоу, Зэ жоу гаар цэргээ хувааж, шу ми юанийн мэдэгч түшмэл Дармашир-ийг илгээхэд тэр ялагдсан. Үүний дараа Дашбаатар дахин ялагдан бүслэгдэхэд, босогчдын зүгээс Дашбаатартай найртай харилцсан захиаг хуурамчаар тараасанд, хааны ордныхон итгээд зэмлэхэд, нэг шөнийн дотор амиа хорлож үхжээ.[11] Үүний дараа Бортөмөр-т эцгийнх нь цэргийг захируулж, Хэнань мужийн пинжан жэнши түшмэл болгожээ.

Хүртэж байсан хэргэм зэрэг, албан тушаал[засварлах | кодоор засварлах]

  1. Сычуань мужийн онгоц ба гүүр гол хариуцсан түмний ноён
  2. Дэ лигийн илбэн тохинуулах яамны дэд түшмэл
  3. Сычуань захиргаа мужийн Цань Жи жэнь ши түшмэл
  4. Сычуань мужийн юй чэн түшмэл
  5. Зи Шань дай фу зэрэг
  6. Сычуань мужийн баруун гарын чинсан
  7. Алтан бор чимэгт гуан лю дай фу
  8. Хэнань син шэний зүүн гарын чинсан
  9. шу ми юань-ий мэдэгч түшмэл
  10. Гурван яамны ёслолын хэм
  11. Тай вэйгийн хэргэм
  12. Сычуань мужийн зүүн гарын чинсан

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 52.
  2. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 52.
  3. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  4. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  5. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  6. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  7. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  8. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 53
  9. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 54
  10. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 55
  11. Д.Идэр "Юань улсын их түшмэл Хөхтөмөр" УБ., 2012. тал 56