Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (хялбаршуулсан ханз: 河南江北等处行中书省) (Энгийнээр орчуулбал мужийн тогтолцоо) нь Юань улсын үеийн орон нутгийн син жун шу шэн буюу төвлөн засах яамны төлөөний муж юм. Уг газар орон нь Төвлөн засах яамнаас томилогдсон түшмэд нарт харъяалагдаж байсан. Одоогийн БНХАУ-ын Жяньсү, Аньхуй мужуудын хойд хэсэг, Хэнань муж, Хубэй мужийн хойд нутаг, Шаньдун мужийн баруун өмнөд нутгийг хамран оршиж байсан.

Юань улсын газар нутгийн нэгж

1276 онд Сүн улсыг мөхөөснөөр газар нутгийг нь хувиарлаж Жяньжэ чөлгөөг байгуулсан. Сүүлээр 1284 онд Хэнань нутгийн син жун шу шэн, 1285 онд Жяньбэй нутгийн син жун шу шэн зэргийг байгуулж, Жяньжэ нутгийн син жун шу шэнээс тусгаарласан.

1291 онд Хэнань, Жяньбэйгийн син шэнийг нэгтгэн Бянь Лянь хотод төвлөрүүлж, 12 чөлгөө (лу), 7 шүлтгэн (фу)-тайгаар байгуулсан. 1376 онд Мин улсын үед татан буугдсан.

Засаг захиргааны нэгж[засварлах | edit source]

1291 онд Хэнань, Жяньбэйгийн син шэнийг нэгтгэн Бянь Лянь хотод төвлөрүүлж, 12 чөлгөө (лу), 7 шилтгэн (фу)-тайгаар байгуулсан. 1376 онд Мин улсын үед татан буугдсан.

  1. Бяньлянь чөлгөө 汴梁路
  2. Хэнань фу чөлгөө 河南府路
  3. Наньянь шилтгэн 南阳府
  4. Рунин шилтгэн 汝宁府
  5. Гүйдэ шилтгэн 归德府
  6. Шянян чөлгөө 襄阳路
  7. Чижоу чөлгөө 蕲州路
  8. Хуанжоу чөлгөө 黄州路
  9. Лужоу чөлгөө 庐州路
  10. Аньфэн чөлгөө 安丰路
  11. Аньчин чөлгөө 安庆路

Хуайдун зам 淮东道:

  1. Янжоу чөлгөө 扬州路
  2. Хуайань чөлгөө 淮安路
  3. Гаоёу шилтгэн 高邮府

Жинхубэй зам 荆湖北道:

  1. Жунсин чөлгөө 中兴路
  2. Шяжоу чөлгөө 峡州路
  3. Аньлу шилтгэн 安陆府
  4. Дэань шилтгэн 德安府
  5. Жинмэнь жоу 荆门州

Холбоотой мэдээ[засварлах | edit source]