Аньфөн чөлгөө
Appearance
Аньфөн чөлгөө (хятадаар:安丰路; пиньинь галиг:Ān fēng lù) бол Юань улсын Хэнань Жяньбэй син шэний Жяньши даогийн доторх чөлгөө юм. 1277 онд Юань улсын цэрэгт эзлэгдэж, Аньфөн жюнийг байгуулжээ. Удалгүй Хэнань Жяньбэй син шэнд харъяалуулжээ. Төв захиргаа нь Шоучүнь шянь буюу одоогийн Аньхуй мужийн Шоу шянь юм. Аньфөн чөлгөө нь одоогийн Шоу шянь, Фөнян, Динюань, Хүо Цю, Жанфөн, Мөнчөн, Хуайюань, Фөнтай, Лишинь зэрэг хот, шяниудын нутгийг хамран оршиж байв. 1366 онд Жу Юань Жанд эзлэгдэж, Шоучүнь фу гэж нэрлэгдэв.