Jump to content

Шяжөү чөлгөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шяжөү чөлгөө (хятадаар:峡州路; пиньинь:xiá zhōu lù) бол Юань улсын Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэний харъяаны Жинхүбэй даод хамаарах чөлгөө юм. 1280 онд Сүн улсын Шяжөүг өргөтгөн Шяжөү чөлгөө болгон дэвшүүлж, Илин шяньд[1] төвлөрүүлсэн. Одоогийн Хүбэй мужийн Ичан хот, Чанян шянь, Жыжян хотын ихэнх нутгийг багтаасан байв. Илин шянь, Юаньань шянь, Чанян шянь, Иду шянь гэсэн 4 шяниас бүрдэж байсан. 1364 онд Ү ван Жу Юань Жаны цэрэгт эзлэгдэж, дахин Шяжөү болгов. 1376 онд Шяжөү нэрийг эгнэгт халж, Илин жөү хэмээв.

  1. Одоогийн Хүбэй мужийн Ичан хотын Жянбэй